27

1.7K 131 10
                                    

Хөвгүүд аав,ээж хоёрыг маань ирж байгааг мэдчихээд золтой л тагтаар гараад үсэрчихсэнгүй. Бүгдийг нь амьсгаа авахыг зөвлөөд өөрөө ч мөн адил урт амьсгаа аван хаалгаа нээлээ.

Аав "Ямар удаан хаалгаа..." гээд өгүүлбэрээ дуусгалгүй хүүхдүүдийг харан гайхсан бололтой ээжрүү харах бол ээж ч мөн аавруу харц шиднэ.

Би хэдий тэдэндээ бүх үнэнийг нь хэлэх гэж байсан боловч Тэхён гэнэт л миний урдуур орон аавд "Манай найзууд байгаа юмаа. Би оруулаад ирсэн юм." гэж хэлээд доош суун гэмтэн аятай гараа өргөлөө.

Аав ч түүнд нь итгэн хөмсөг зангидаад Тэхёны аавруу залгах гэж байсан ч ээж бид хоёр арай гэж болиулж дөнгөхөд Тэхён байдгаараа хошуугаа унжуулчихсан надруу хялам хялам харах бол бусад маань хаалганы хажууд гараа урдаа барьчихсан огт хөдөлгөөнгүй ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аав ч түүнд нь итгэн хөмсөг зангидаад Тэхёны аавруу залгах гэж байсан ч ээж бид хоёр арай гэж болиулж дөнгөхөд Тэхён байдгаараа хошуугаа унжуулчихсан надруу хялам хялам харах бол бусад маань хаалганы хажууд гараа урдаа барьчихсан огт хөдөлгөөнгүй зогсцгоож байх нь тэр.

Ээж санаа алдан бага зэрэг инээх аядаад "Та нар ямар хулгай хийсэн биш алив ор. Ээж нь жимс авчирсан идчихээд явцгаа." гэхэд манай хэд сандарсан бололтой бүгд надруу бүлтэгнэн яахаа мэдэхгүй зогсож байгаад "Э...Эгч б...бишээ ээжээ зүгээрдээ бид хэд ингээд явъя"гэсээр хөдөлгөөн орон гуталнуудаа өмсөх гэж ядаж байхад аав чангаар "Хүн ор гэж байхад орцгоогооч" гэхэд бүгд давхийтэл цочин "ЗАА" гээд тушаал авцгаасан юм шиг л зочны өрөөрүү гүйцгээлээ.

Ээж ширээн дээр жимс тавиад бүгдийх нь царайг ажиглаж байснаа "Гэхдээ яасан царайлаг хүүхдүүдвээ... Манай Нари, Тэхён хоёртой нэг сургуульд сурдаг байхнээ?" гэвэл

Жимин "Тиймээ үнэндээ бид Наригийн ангийн хүүхдүүд байгаа юм."

Намжүүн "Намайг Ким Намжүүн гэдэг. Та Согжин бид хоёрыг бараг л таних байхдаа бид бага ангиасаа л найзууд байсан." гээд өөрлүүгээ мөн хажуу дахь Жин рүү заахад ээж дуу алдан "Даанч тийм байхаа танил харагдаад байсан юм. Яасан сайхан залуучууд болсон юм бэ." хэмээн томоор инээмсэглэхэд аав цаана нь хоолойгоо засаж харагдав.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now