14

1.9K 155 5
                                    

Хичээлээ хийгээд хоолоо идээд сууж байгаад цаг харвал цаг 7:30 болчихож. Би хоолондоо гахаж цацан: Ааа мартчихаж гэж орилход хоолоо идэж байсан аав ээж ах 3 ч бас цочсон бололтой надруу сонин харав.
Ах: Юу мартчихаж гэж?
Би: А...Аан н...нөгөө дэвтэр авахаа мартчиж. Тхх миний дэвтэр дуусчихсан байхгүюу.
Ах: Тэгээд юун аймар орилдог юм. Ах нь гараад аваад ирэх үү?
Би: Үгүээ хэрэггүй. Би агаар амьсгалангаа Дуритай хамт гарчихаад ирье
Ах: Заа тэгвэл тэгдээ.

Би дэрээ нэг ах бас ганц эрэгтэй дүүтэй айлын ганц охин. Ах маань надаас нилээн хэдэн насны зөрүүтэй болхоор ер нь орой гаргаад байдаггүй юм. Харин манай дүү одоо зургаатай. Энэн шиг эрх нялцгай амьтан гэж ер нь л байхгүй дээ.

Аав: Миний охин дүүгээ сайн хөтөлж гараарай. Битгий удаарай.
Ээж: Нэг мөсөн наад хоолоо идчээд гар танихгүй хүн дуудвал очиж болохгүй шүү.
Ах: Хамт гархиймуу
Би: Хэрэггүй ээ хэрэггүй. Бид ямар жоохон хүүхэд бишдээ. Бид хоёр зүгээр.

Хоолоо идэж дуусгаад цараа харвал аль хэдийн 8:00 болчихож санаа зовоод Дуриг бараг чирэх нь холгүй хөтлөн гэрээсээ гараад ийш тийш хэн нэгнийг хайх ч ойр хавьд маань нохой ч алга. Санаа алдан хошуугаа унжуулсаар дүүгээ хөтлөөд дэлгүүрийн зүг аяархнаа алхаж эхэллээ. Гэтэл гэнэт хаанаас ч юм нэг юм гарч ирээд ар нуруунаас тэврээд авах үед Дури бид хоёр золтой л хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэнгүй.

Би "ЕОО ЖОНГҮГАА ЧИ ТЭНЭГ ЮМУУ" түүний гарыг тавиулах гэж оролдох зуураа чанга хашгиран түүнийг зэмлэж байтал хажуунаас Дури "Манай эгчээс холдооч муу гаж донтон минь. Би зодчихно шүү."
Жонгүг Дуриг харчихаад надруу бүлтгэр том нүдээрээ гайхах янзтай хараад  "Энэ жижигхэн бацаан хэн бэ?" гэхэд нь түүнийг цохиж аваад дүүрүүгээ харан "Яаа Дури хэн чамд тийм үг зааж өгсөн юм айн. Дахиж тэгж болохгүй шүү за. Энэ хүн манай найз Жонгүг гэдэг юм."
Дури "Гэхдээ агаа таньд эрэгтэй хүүхэд ойртуулж болохгүй ингэсэн шд."
Би "Д...Дури манай найз байгаа юмаа зааюу"
Жонгүг "Найз гэнэ шүү. Кхмм. Тэгэхээр Дури юм биздээ. Нари эгчийнхээ бяцхан хамгаалагч нь байх нь тиймүү?"

Дури "Дийн би таныг ёстой болгоод өгч чадна шүү."

Жонгүг "Тиймээ бацаанаа чи чадна. Гэхдээ би ч гэсэн эгчийг чинь хамгаалдаг болохоор хоёулаа дайсан биш ойлгосон уу?"

Дури "Үнэн юм уу?"
Жонгүг "Мэдээж. Хоёулаа нэг тал болж байгаад хөөрхөн аниад чинь өөр эрэгтэй хүн ойртуулахгүй байцгаая. "

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now