26

1.5K 131 20
                                    

Бид хийхгүй байхыг хичээдэг ч үргэлж л өөрийн мэдэлгүй хийчихдэг зүйл бол атаархал.  Бусадтай өөрийгөө харьцуулж, өөрт байхгүй зүйлээ бусдаас олж харан, өөрийгөө үгүйсгэж амьдрах нь хамгийн хөгийн зүйл.

Өглөөний нарны илч нүүрэн дээр минь тусан... За худлаа... Чичрэн дуугарах сэрүүлэгний чимээгээр арай ядан өндийн бослоо. Хавар болоод ч тэр үү үнэхээр ядарсан мэдрэмж төрөн халуун орноосоо огт салмааргүй мэдрэмж төрүүлнэ.

Ахиад тавхан минут гэх аргацаасан бодлоосоо болоод орлуугаа хүчтэйгээр унан цочиж сэрэхдээ цаг харвал хичээлийн цаг өнгөрөх байтугай цагийн зүү 9-ийг зааж байв. "Ааш... Уг нь дөнгөж хэвтээд л боссон биздээ" хэмээн өөртэйгөө ярин хурдхан шиг угаалгын өрөөрүү гүйлээ. Аль хэдийнээ хоцорчихсон болохоор хэсэг сандарч байгаад тайвширсан ч хамгийн санаа зовоомоор зүйл нь Жонгүг, Тэхён, Жимин гээд бүгдээс нь маш их дуудлага, мэссэжүүд ирчихсэн байв.

"Тийм их санаа зовсон юм байхдаа... Зүгээр л унтчихсан шд." гээд толгойгоо сэгсрэн хөнгөхөн инээмсэглээд мэссэжүүдээ шалгатал

Тэхён

8:00 Яаа!
8:00 Жон Нари. Байна уу?
8:00 Яагаад ирэхгүй байгаа юмбэ!
8:47 ХӨӨӨЕ
8:47 УТСАА АВААЧ
8:48 ЗҮГЭЭР БИЗДЭЭ...
8:50 НАРИ ЯАА БИ ОЧЛОО... ГЭРТЭЭ Л БАЙЖ БАЙГААРАЙ.

Жимин

8:12 Нари чи зүгээр үү?
8:34 Сургууль дээр ирээгүйг бодоход мэдчихсэн юм байна тиймүү...??
8:40 Хариу бичээч гуйя!!!

Жин

8:35 Хаана байгаа юм!
8:36 Жүүн бид хоёр яаж ч хамаагүй бүх зүйлийг зохицуулах болохоор хол явж болохгүй гэртээ л багаарай...

Жонгүг

7:10 Хайраа. Миний хайр сэрээгүй юм уу?
7:15 Яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ?
7:15 Утсаа ав л даа Жон Нари...
7:16 Нари...Сэрээрэй...
7:20 Хаалгыг чинь тогшоод ороод аваад явмаар байгаа ч дараа нь алуулах байхдаа.
7:20 Чи зүгээр биздээ
7:22 Өвдчихсөн юм уу?
7:30 Би сургууль руу явлаа шүү...
7:31 Сэрээд шууд мэссэж бичээрэй...
7:35 Чи яагаад дандаа санаа зовоогоод байдаг юм бэ?
............

Тэднээс ирсэн мэссэжийг уншиж эхлэхэд өөрийн мэдэлгүй муу совин төрж эхлэв. Жонгүгаас ирсэн мэссэж бол энгийн ч бусад залуус яг юу яриад байгааг ойлгосонгүй. "Сургууль дээр ямар нэгэн зүйл болчихсон юм болов уу?", "Жонгүг цаашаа яагаад юу ч бичээгүй юм бол?" гэх зэрэг асуултуудыг өөрөөсөө асуун зогсохдоо хэн нэгэн лүү нь ярихаар дугаарыг нь хайж байтал хаалга хүчтэй нүдэх чимээ сонсогдов.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now