8

2.1K 227 13
                                    


Хичээлийн шинэхэн өдөр эхлэн шувууд жиргэх дуутай багш ангид орж ирэн бидэн лүү бага зэрэг инээмсэглээд "Сайн байцгаана уу хүүхдүүдээ?" хэмээн асуулаа. Хүүхдүүд ч мөн адил түүнтэй мэндлээд суудал суудалдаа дор бүрнээ чимээгүй болоход багш " Багш нь өнөөдөр сургуулийн захиргаанаас ирсэн нэг тушаалыг хэлэх хэрэгтэй байна. Хүүхдүүдмйн хамтын ажиллагаа, сурлаганд ахиц гаргахын тулд 5 хүүхдийг нэг багт оруулан энэ жил дуустал баг багаар нь өрсөлдүүлж дүн гаргах шийдвэр гаргасан. Тийм болохоор яг одоо цүнхээ авж босоод тойрч суухаар ширээнүүдээ засаарай" гэхэд бүх хүүхдүүд пир хийтэл босоод ширээ янзалж эхлэв. Би ч засаагүй л дээ зүгээр л яаж тавихыг нь зааварлаж байсан юм.

Багш "За сайн байна хүүхдүүдээ... Одоо эхлээд өөрсдийнхөө хүслээр баг болоод ширээнүүддээ суугаад харуулчих. Багш нь харж байгаад солих хүн байвал солиод засвар хийчихье."

Багшийн яриаг сонссоныхоо дараа Жонгүгыг хайн олж харахад тэр ч мөн адил намайг хайж байсан бололтой ийш тийш хараад байж байх нь тэр. Гүйж очоод сугадахад Жонгүг инээмсэглэн гарнаас минь атгалаа. Бид өөрсөддөө хамгийн ойр байсан ширээнд зэрэгцэн суугаад бие биенлүүгээ мишээл тодруулж байтал гэнэт хэн нэгэн миний хажууд ирж суугаад мөрөөр минь гараа давуулахад цочин эргэн харвал Намжүүн инээж байлаа. Мөн үүний дараа Тэжү өөр нэгэн охинтой хамт бидний ширээнд ирж суув.

Багш " Мм тэр 3-р багын ширээ... Та хэд арай л харьцангуй байна гэж бодохгүй байна уу? Ангийн дарга, ангийн гавал, ангийн од 3 нь нэг багт орчихоор юу болох вэ? Тэжү, Юнмин хоёр ч гэсэн хичээлдээ их сайн шүүдээ. Алив Нари Намжүүн 2 энэ багт ирээд суу" гэхэд Намжүүн дуртай байгаа бололтой "Ойлголоо багшаа" гэж орилсоор миний цүнхийг өөрийнхөө цүнхтэй шүүрч аваад гарнаас минь хөтлөн чирээд аваад явчихлаа. Хойш эргэн Жонгүг рүү харахад тэр уурласан бололтой хөмсгөө зангидан хэлээрэй хацраа түлхсээр бидэнлүү харж байсан юм.

Уг нь Согжини Намжүүни хоёр Жонгүгтай их сайн найзууд л юмсан.

Хичээл тарсны дараа Жонгүг надтай огт юм ярихгүй шууд л ангиас гараад явчихлаа. Ардаас нь гүйн гарахад тэр аль хэдийнээ сургуулиас гараад явчихсан бололтой.

Сургуулиас гараад гэрийн зүг алхаж байтал урд нэг л танил хүн газрын чулууг өшиглөөд дээр нь дэвсээд зогсож байлаа. Мэдээж энэ бол миний эгдүүтэй найз залуу...

Би "Жонгүгааа~"
Жонгүг дэвсэлхээ зогсоон над руу харангуутаа цаашаа ширэв татан хараад алхаж эхэллээ.
Би "Манай Жонгүги уурлчихсан юмуу?"
Тэр намайг тоосонгүй...

Би "Хмм... Күүки убба нь намайг тоохгүй байвал яахавдээ. Ганцаараа л харьхаас" түүний урд гараад хурдтайгаар алхаж эхлэхэд Жонгүг гарнаас минь барьж аваад "Хөөе чи тэнэг юмуу? Ингээд л хаяаад явчих байсан юмуу" хошуугаа унжуулсаар өөдөөс минь харахад гараа явуулан хацрыг нь илээд чангаар тэврэн "Уучлаарай" гэж хэлээд тэврэлтээ салгалаа.

Бид аль хэдийн эвлэрсэн бололтой гар гараасаа чангаар хөтлөн инээсээр гэрлүүгээ алхаж байлаа.

Жонгүг "Чи өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй биздээ. Хүн аргадах тал дээр ямар мэргэжлийн юм бэ? Эгдүүтэй царайлж ирээд л Күүки убба гээд л."
Би " Заа чи өөрөө надаас ч илүү эгдүүтэй байсан юм байж. Би дүүгээ тэгж аргаддаг болохоор чамайг ч гэсэн тэгэх ёстой юм шиг санагдаад"
Жонгүг "Хөөе би эгдүүтэй биш мэдүү. Би их булчинтай"
Би " Хаха заа тиймээ. Миний туулайхан их булчинлаг"
Жонгүг "Мм Нари... Би өнөөдөр чамайг их...хармалсан... Яагаад Намжүүнтай тийм дотно харагдаад байсан юм бол?"
Би " Бид их олон жил хамт сууж байнашдээ. Тэр миний сайн найз... Чамд харамлаад байх шалтгаан нээх их байхгүй шүүдээ..."
Жонгүг "Мэдэж байналдаа... Гэхдээ... Би чамд ийм л их хайртай юм шиг байна..."

Жонгүг хөнгөхөн мишээгээд намайг өөрлүүгээ харуулаад духан дээр минь үнэрлээд цааш алхаж эхэллээ. Үнэхээр их догдолж, хайрлах мэдрэмж төрч байна. Хэзээ ч түүнээс холдмооргүй.

Жонгүг "Хмм... Гэхдээ чи одооноос Намжүүнтай тийм их дотно байж болохгүй шүү... Би бодсоноосоо ч илүү хартай нөхөр гэдгээ өнөөдөр л ухаарсан... Их уурлах байх шүү охин минь"

 Их уурлах байх шүү охин минь"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




З/т: Баярлааа. Вотэ дараарай гуйя.
🙏🏿🙏🏿🙏🏿🙏🏿😘❤️💕
Бас миний урмыг бодоод сэт бичээрэйй🙏🏿❤️

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now