24

1.6K 125 11
                                    


Тэхён "Заа Жингүг гуай... Жон Нари бол надад маш чухал хүн. Бас би чамд итгэхгүй байгаа болохоор нүдрүү минь харж байгаад үнэнээ өч!" ууртай харагдахын тулд хөмсөгөө зангидан ширүүн харц гаргах гэсэн ч уруулаа цорвойлгоод зогсож байгаа энэ залуу эрх бяцхан Тэтэгийнхээ мөн чанарыг гаргачихсан Жонгүгийн өөдөөс нүд анивчилгүй ширтэнэ.

Жонгүг Тэхёны өөдөөс инээхийг хүсэж байсан ч хөөрхий залуугийн ууртай харагдах гэсэн хичээл зүтгэлийг мэдэрч байсан болохоор амаа жимийн хэсэг зогсож байгаад "Жингүг биш Жонгүг гэдэг. Надад Нариг бүрэн даатгаж болох болохоор санаа зовохгүй байж болно шүү..." гээд зөөлөн инээмсэглэв.

"Ийм болохоор чинь л итгэхгүй байгаа юм. Худлаа хөөрхөн инээж, найдвартай зан гаргачихаад цаанаа зэвүүн гар байвал яах юм?" гээд хошуугаа унжуулж байгаад нүдээ нарийсган Жонгүг руу харан "За яахав. Би чамд боломж олгоё... Миний хэлсэн бүхнийг гүйцэтгэж чадна гэвэл би чиний талд орж болох юм."

Жонгүгийн нүдэнд бяцхан оч гялалзан Тэхёнлуу ширтэхэд Тэхён их л өөртөө бардсан царай гарган зэвүүн инээмсэглэл тодруулан "Нэгдүгээрт, чи түүний уруул дээр ахиж үнсэж болохгүй... Яахав хурим хийхдээ ёс болгоод нэг хүргэж болно. Хоёрдугаарт, дураараа түүнд минь гар хүрж огт болохгүй... Энэ хориг насан туршид үргэлжлэнэ гэдгийг сана. Гуравдугаарт, хамгийн чухал зүйл буюу түүнийг хэзээ ч бүр хэзээ ч гомдоож болохгүй ойлгосон уу?" гээд нухацтай царайлан Жонгүгд хэлэхэд Жонгүг хэтэрхий их гайхсан бололтой амаа ангайсаар Тэхён луу ширтэх явцад "Энэ ах жоохон юмтай."  гэсэн бодол ч бодогдоод амжив.

Жонгүг "Ээ хён. Та бас арай. Ямар аав нь биш дээ...Тийм юм гэж юу байсан юм?"

Тэхён гараа элгэн дээрээ тэвэрчихээд Гүк рүү хэлээ гарган "Тэгвэл би угаасаа зөвшөөрөхгүй за юу

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Тэхён гараа элгэн дээрээ тэвэрчихээд Гүк рүү хэлээ гарган "Тэгвэл би угаасаа зөвшөөрөхгүй за юу. Хохино мэдэв үү чи"

"Ахаа Нари бид хоёр үеэрхээд нилээдгүй удсан гэж бодож байна. Бас бид хоёр их дотно... Бие биедээ хүрэхгүй, бие биенээ үнсэхгүй хос гэж хаана ч байхгүй шдээ..." гэсээр Тэхёны гарнаас зууран гоншигонож эхлэхэд Тэхён "ҮГҮЙ ЭЭ... Тэр дэндүү жоохон"

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now