22

1.7K 147 13
                                    

Цаг гаруй хугацааны дараа бөөнөөрөө Жиминий гэрт орж ирлээ. Үнэхээр сэлүүхэн бас үнэхээр цэвэрхэн, цагаан өнгө зонхилсон, энгийн тохижолттой байшин байх бөгөөд Намжүүн, Жонгүг хоёр гутал хувцасаа тайлав уу, гүү юү урд харагдаж байсан буйдан руу үсрэн хэвтээд өгөв.

Жимини "Яаа! Та хоёр гар хөлөө угаачихаад хүний буйдан дээр хэвт л дээ..." гэсээр гонгинох бол Жин ч энэ хоёр угаасаа ингэдэг юм гэсэн байртай толгой сэгсрэн Жиминтэй хамт Жонгүг, Намжүүн хоёрийг чирэн угаалгын өрөөрүш явлаа.

Жимин бид нарт амттай цай хийж өгөөд гэрээ танилцуулан бэлтгэлийн өрөөг зааж өгөхөд бүгд хурдан хөдлөн өнөөх өрөөрүү гүйлээ.

"Гэртээ бүжгийн бэлтгэлийн өрөөтэй байна гэдэг их сонирхолтой байхдаа..." хэмээн Жонгүг өрөөг тойруулан сонжин харж байснаа томоос том спикер, лафтоп руу нь зүглэв. Харин энэ үед Согжин, Намжүүн хоёр толины урд эв хавгүй бүжиглэнэ өөрсдийгөө шоолон инээлдэцгээнэ.

Би ч тэднийг хэсэг харж байгаад өрөөнөөс гаран Жимин дээр ирэхэд тэр жимс арилган зогсож байх нь тэр.

"Хөөх бидэнд өгөх гэж байгаа юмуу?" гээд гүйж очин түүнд туслах гэхэд Жимин намайг болиулаад "Зочин юм чинь зүгээр намайг хараад зогсож бай..." гэж хэлэн хийж байсан зүйлээ үргэлжлүүлэв.

Нямбайлан жижиглэж байгаа төрөл бүрийн жимснүүд рүү нь уруулаа долоон ширтэж байтал Жимин намайг анзааран аманд минь нэг хэрчим алим хийгээд "Хөөрхөн гэдэг нь..." гэж хэлчихээд тавагтай жимсээ аван бэлтгэлийн өрөөрүү орлоо.

Согжин "Жимина чи чинь дажгүй л залуу байсан юм байна шдээ" гэсээр амаараа дүүрэн жимс чихчихсэн чигээрээ хэлэн инээх үед Намжүүн ч даган инээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Согжин "Жимина чи чинь дажгүй л залуу байсан юм байна шдээ" гэсээр амаараа дүүрэн жимс чихчихсэн чигээрээ хэлэн инээх үед Намжүүн ч даган инээв. Харин Жонгүг нэг банана барьчихсан дуртай нь аргагүй идэн сууна.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now