16

1.9K 150 8
                                    

Миний хөөрхөн Гүүки, ганцхан миний л Гүүки. Туулай шиг хөөрхөн нүдээрээ намайг хайрлан ширтэх нь гэр бүлээс минь өөр намайг ингэж ихээр хайрлаж чадах цорын ганц нэгэн.

Хичээлийн эхний улирал дуусч хоёрдугаар улирал эхэллээ. Бид үерхээд одоо бол нилээдгүй удсан болохоор хүүхдүүд ч бид хоёрт аль хэдийнээ дасчихсан байлаа. Яахав заримдаа охидуудын атаархсан харцанд л баригдах гээд байдгыг эс тооцвол гайгүй шүү.

Жонгүгийн дулаахан гарыг атгаад урьдын л адил ангидаа орж ирэхэд удалгүй хонх дуугарч хүүхдүүд шуугилдсан хэвээр мөртлөө бүгд өөрсдийн суудал руугаа зүглэнэ. Ангийн багш энэ удаад ялимгүй хоцорч ирэхдээ араасаа гэрэл цацрах нэгэн хөвгүүнийг дагуулан орж ирлээ. Үнэндээ тэр үнэхээр хөөрхөн зүгээр зогсож байгаа нь хүртэл дэндүү эгдүү хүргэм тийм хөвгүүн.

Нүдээ томруулсаар эгдүүг нь гайхан сууж байтал хажуунаас Намжүүн гарлуу нудран чихэнд минь "Нүдээ салгаачээ. Шүлс чинь гоожлоо." гэж хэлэхэд нь түүнлүү муухай харсаар "Х...Хэзээ вэ? Дуугүй бай чи!"

Намжүүны гарлуу хариу нэг нудраад доош дэвтэр лүүгээ харан суух үед шилжиж ирсэн хүүхэд өөрийгөө танилцуулж эхэллээ.

"Сайн байцгаана уу? Намайг Пак Жимин гэдэг. Бүжиглэх хоббитой. Цаашдаа сайн найзууд болно гэж бодож байна."

Дуугарч байгаа нь ч их зөөлхөн ялдам юмаа. Тэр сая өөрийгөө танилцуулахдаа үнэхээр их ичсэн бололтой царай нь ув улаан лооль шиг л болчихож. Мөн түүнийг инээх бүрт хоёр жижигхэн нүд нь алга болох нь улам л эгдүүтэй болгож байлаа.

Багш "Манай анги бас нэгэн авяаслаг хөөрхөн хөвгүүнтэй болж байх шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Багш "Манай анги бас нэгэн авяаслаг хөөрхөн хөвгүүнтэй болж байх шиг байна. *инээх*
Нарияаа~ Чи ангийн дарга юм чинь түүнд сайн туслаж байгаарай заюу. Одоохондоо Жимин чи Наригийн тэнд очоод суучих" гэж хэлээд над руу заалаа.

Багшийг нааш заахад нь гараа бага зэрэг өргөөд шинэ сурагчруу инээмсэглэлээ. Тэр ч бидний зүг ирэхдээ надруу харан инээмсэглэх бөгөөд толгойгоо нэг гараараа маажин урд хоосон байх суудал дээр өөдөөс минь харан суув.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now