💙•Тэр минь•💙

3.7K 189 1
                                    


Чамайг хайрласан би л тэнэг...

Түүнийхээ ангийн гадаа үүдэнд очоод гарч ирэхийг нь томоотой хүлээн зогслоо. "Тэхён ахаа?" итгэлгүйхэн түүнийг дуудахад тэр над руу харснаа,

"Хараал идсэн наад амаараа миний нэрийг дахиж битгий дууд ойлгосон уу? Ойлгосон бол одоо нүднээс далд ор" гэж хэлэн хажуугаар минь салхи татуулан зөрлөө. Ядаж л ядаж л... Түүнийг царайг харсан гэж бодон өөрийгөө тайвшируулахыг хичээх ч санаснаар болсонгүй.

Тэхёний найз Намжүүн над дээр ирээд "Одоо эртхэн больсон дээр биш үү? Чи түүний араас хичнээн удаан гүйх гээв?"

"Чадлынхаа хэрээр" Би тэдний ангиас холдон эргэн ангидаа орж ирэн суудалдаа суув. Өгчигдөр шөнөжин түүнд бэлдсэн шоколадаа ч өгч чадсангүй.

Ширээ дэрлэн хэвтэж байхад багш орж ирэн шинэ сурагч танилцуулж түүнийг миний хажууд суулгав. "Жонгүгаа? Хусогтоо туслаарай. Хусог чи ч бас түүнээс асуух юм байвал чөлөөтэй асуугаарай."

Хусог гэж залуу инээсээр хажууд минь ирж суухад багш хичээлээ эхэллээ. Хусог Сөүлд ирэх гэж баахан юм болсон гэнэ. Тэгээд ирж буцсаар байтал бүтэн нэг жил алдчихсан гэнэ. Тийм болохоор зарим зүйлсээ мартчихсан байж магадгүй туслаж дэмжээрэй гэлээ.

Хусог хичээлээ тийм ч сайн биш дээрээс нь тийм ч муу биш хийдэг юм байна. Хусог надад өөрийнхөө талаар зарим нэг зүйлсийг ярьж, би ч бас түүнд өөрийгөө танилцууллаа.

Өдрийн цайны хонх дугарахад бид хамтдаа гарав. "Тийшээ чигээрээ явбал спорт заал байгаа, харин одоо баруун эргэх юм бол сургуулийн цайны газар байгаа, харин номын сан бол-"

"Заагаад ч хэрэггүй дээ. Угаасаа очихгүй юм чинь" гэж хэллээ бид ч инээлдсээр хоолны газарт орж ирэн хоол аван сууцгаав.

Тэр ч миний бодсноос ч илүү дажгүй залуу байна шүү.

Би Тэхёнийг харцаараа хайгаад байсныг Хусог анзаарч "Хэнийг хайгаад байгаа юм?" гэхэд нь би "Хайртай залуугаа" гэж товчхон хариуллаа.

"Тэр ороод ирлээ" Тэхён, Намжүүн, Жин, Юнги дөрөв гаднаас орж ирлээ. Би Хусогт тэднийг танилцуулан Тэхён бол миний залуу хараад ч хэрэггүй шүү гэж сануулахад тэр "Санаа зоволтгүй ээ би гэе биш" гэв.

Хоолны цагаар би Тэхёнийг хангалттай харж чадсангүй. Хажууд Хусог инээдтэй зүйлүүд яриад байсан болохоор би түүний ярианд инээгээд Тэхёнийг анзаарч харж чадсангүй. Нэг л харахад тэр гараад явчихсан байлаа.

Харамсалтай юм.

...

••I don't care••Where stories live. Discover now