💙••Бид••💙

1.5K 161 0
                                    


Жонгүгийнд хамт хоносон өдрөөс хойш тэд үнэхээр дотно болсон байлаа. Өглөөнөөс орой хүртэл хамт байгаа ч энэ бүхэн тэдэнд хангалтгүй санагдана. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй. Тэд хамтдаа өдөржингөө цагийн өнгөөрсөн ч Жонгүгийн гэрийн үүдэнд салж чадахгүй зогсцгооно.

"Би ормооргүй байна" Жонгүг Тэхёнд эрхлэн наалдахад Тэхён түүнийг тэврээд "Би явмааргүй байна. Гэсэн ч чи гэртээ орох ёстой"

"Хм. Чамгүйгээр гэртээ л байсан гадаа ч байсан утгагүй."

"Чи яагаад ээжээсээ манайд хонож болох талаар асууж болохгүй гэж?" Тэхён өмнө нь яагаад энэ талаар сэтгээгүйгээ гайхна.
Жонгүг тэр даруй л гэрлүүгээ гүйж орлоо. Гэртээ орж ирмэгц ээж дээрээ очоод "Ээж би өнөөдөр найзындаа очиж хонож болох уу? Та дээр харсандаа орой"

"Аан шөнө үү? Тэр залууд их хэцүү байх шиг байсан тэгдээ тэг. Харин ямар ч градустай юм байхгүй шүү" гэж хатуухан сануулж "шууд яваарай. Очоод яриарай" гэж нэмж  хэллээ.

Жонгүг ч баяр хөөр болсон юм гарч ирэхэд Тэхён түүнийг гайхалтай инээмсэглэсээр угтав. Тэхён гэрт тэд хоол захиалж идэцгээчихээд буйдан дээр хэвтээд зурагтаар гарах ямар нэгэн зүйлийг ширтэцгээнэ.

Жонгүг зураг үзэлгүйгээр Тэхён руу ширтэнэ. Жонгүгт одоо Тэхёноос ганц хором ч холдож чадахгүй мэт санагдана. Харин Тэхён юу гэж боддог бол? 

Жонгүг Тэхёнд улам наалдахад Тэхён түүнийг зөөлөн тэврэнэ.

"Жонгүг хонгор минь..  Бид ярилцах хэрэгтэй байна. Чи болон бид..Бид хамтдаа байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Би өмнө нь хэзээ ч ийм мэдрэмж авч үзээгүй. Чамтай уулзахыг тэсэн ядан хүлээсэн тэр цаг мөчүүд, чиний царайг хараад өөрийн мэдэлгүй томоос том инээдэг тэр инээд, чамаас зурвас ирэхийг хүлээж доглон суудаг тэр бүх мэдрэмжүүдэд би хайртай. Үнэхээр чамайг намайг ингэж өөрчлөнө гэж бид бодоогүй... Энэ их аз жаргалын төлөө бид илүү ихийг золиослох хэрэгтэй гээд боддоо"

Тэхён уртаар санаа алдан Жонгүгийн духан дээр үнсээд "Би золиослох зүйлсээ бүгдийг нь гаргуунд гаргаж чадна. Гэхдээ би чамайг хайртай бүхнээ надаас болж битгий орхиосой гэж хүсэж байна. Тийм болохоор энэ харилцаагаа илүү гүнзгийрэхээс өмнө больцгооё"

Тэхёнийг энэ үгсийг хэлсний дараа түүний цээжинд нойтон зүйл мэдрэгдэж эхлэллээ. Энгэрт нь тэврүүлэн хэвтэх залуу зогсож чадахгүйгээр уйлж байгаа нь энэ.

...

••I don't care••Where stories live. Discover now