"Жон Жонгүг муу хөгийн өхөөрдөм, зэвүүн бацаан яаж миний нүдэн дээр өөр хүнтэй уулзаж чадаж байнаа?" Тэхён ийнхүү амандаа үглэн гэрлүүгээ алхана.Жонгүг Жиминий осол болон Хусогийн талаар үнэнийг мэдэхээр шийдсэн. Тэхёноос өдөр бүр, цаг тутамд гуйсны эцэст Хусогтой уулзаж ярилцах эрхтэй болсон юм.
Өдөр өнгөрөхөд Жонгүг Тэхёний гэрт ирлээ. Тэхён ганцаараа ногоортлоо унтаж байгаад Жонгүгийг ирэхэд сэрэв.
Жонгүг Тэхёний хажуугаар орж хэвтэн түүнийг тэврээд "Ахаа? Гуйх юм дуусаагүй байнаа"
"Тэр муу морь чамд юу гэж хэлсэн. Жонгүг би чамд анхнаасаа л хэлсэн энэ санаа чинь бүтэхгүй гэж" Тэхён шууд л хөмсгөө зангидан уурлаж байгаагаа илэрхийлэв.
"Энэ сэдэв таны хувьд эмзэг сэдэв гэдгийг нь мэднээ. Гэхдээ учрыг нь олох хэрэгтэй юм байгаа биз дээ. Та учрыг нь олохгүй гэвэл би олоод өгье гэхээр уурлаад байх тэгвэл боль наад хөгийн үл ойлголцол сэтгэлийн шархтайгаа үүрд хамт явна биз" Жонгүг уурлан өөр тийшээ хараад хэвтчихэв.
"Чамайг ингэж их хичээж байгаад чинь баярлаж байгаа ч, чи тэр Хусогийг өмөөрөөд байдаг биз дээ" Ийм нөхцөлд Тэхён хардаж чадаж байгаа нь Жонгүгийг гайхшируулна.
"Та л ямар ч шалтгаангүй Хусог ахыг муулаад байдаг биз дээ. Би өнөөдөр түүнтэй ярилцсан юу ч санахгүй байна лээ. Түүнд сануулахын тулд та туслах хэрэгтэй байна" Хусог юу ч санахгүй байгаа юм. Жиминийг ч тэр.
Тэхён "Одоо би тэр муутай уулзах уу? Чадахгүй Жонгүг хүсэхгүй байна"
"Тэр муу биш! Ганц уулзчихад үхлээ юу? Тэртээ тэргүй өдөр болгон сургууль дээр таардаг юм байж"
"Хусог Хусог Хусог... Дандаа л тэрийгээ өмөөрөх юм. Тэрэнтэйгээ жаргаарай" Жонгүг чимээгүйхэн орон дээрээс босоод тайлж тавьсан цүнх болон элдэв юмаа цуглуулж эхлэв.
"Хаачих гэж байгаа юм?"
"Явлаа... Яв гээ биз дээ" Жонгүг цүнхээ үүрээд өрөөнөөс нь гартал Тэхён араас нь гүйгээд гарч ирээд, гараас нь татав.
"Яав? яв гэхээр чинь явж байна. Зүгээр тавь явлаа"Тэхён Жонгүгийн цүнхийг нь доош буулган, уруул дээр нь үнсээд "Уучлаарай хайраа. Туулайхан минь гомдоосонд уучлаарай. Битгий яваа. Чамайг явчихвал уйлчихна шүү"
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.