💙•Хөгийн туулай•💙

1.5K 149 2
                                    


Хусогийн ой санамж бага багаар сэргэж байгаа ч тэр Жиминийг санахгүй хэвээрээ л байлаа. Хичээл нь амарсан учраас Жиминий хэргийг дахин сөхөж, сар гаруй хугацаанд Жонгүг өчнөөн ажилсан ч, үр дүнд хүрсэнгүй.

Тэхён Жонгүгийг хичээнгүй гэдгийг мэдэх ч, арай ч ийм гэж бодоогүй. Тэхён зүгээр хараад суусангүй одоо больцгооё гэж Жонгүгийг ятгаж чаджээ.
"Жимин хэтэрхий бүүр хэтэрхий сайн залуу байсан учраас, бурхан биднээс аваад явсан биз. Хусог Жиминтэй өнгөрүүлсэн дурсамжуудаа санах юм бол, шаналж зовно. Жимин ч тэгнэ гэж мэдэж байсан болохоор, бүгдийг нь мартуулаа биз. Чи минь сайн байлаа. Хийсэн бүхэнд чинь бүгдийнх нь өмнөөс талархъя"  Тэхён Жонгүгийг үнсэлт бэлгэлэн гараас нь атган хамтдаа алхцгаалаа.

Өдөр шөнийг ялгалгүй ажилсан болохоор Жонгүг хангалттай ядарчээ. Тэхёний гэрт ороод л шууд буйдан дээр нь унаад өгөв.
Нэг сэрээд харахад тэр орон дээр унтаж байсан ч Тэхён байсангүй.
Түүнийг яасан юм бол гээд бодоод хэвтэж байсан ч тэр дахиад л унтаад өгөв.

"Хөөе! Жон Жонгүг сэр л дээ. ХӨӨЕ" Тэхён Жонгүгийг сэгсчин сэрээх гэж хичээнэ. "Жоохон..дахиад жоохон унтуулчих тэхүү?"

"Чи хоногийн хорин дөрвөн цагийн хорин дөрөвт нь унтаад байхаар чинь би яах юм мм? Гомдлоо шүү" Тэхён босох гэтэл Жонгүг хөлнөөс нь татаад "Хамтдаа л унтъя" тэврээд хэвтчихэв.

"Би зөндөө унтсан. Унтаад л байхаар чинь сүүлдээ нойр хүрэхгүй байгаам чинь. Тэгээд чамайг хараад хэвтээд л байсан. Тэгээд үнссэн. Үнсээд л байсан тэгсэн чинь чи эргүүлээд үнсээгүй" Жонгүгийн нүд нь одоог хүртэл нээгдээгүй байгаа ч гомдоллон хэвтэх Тэхёнийг үнсэв.

"Чиний уруул ямар амттайг бараг л мартах шахаж. Чамайг унтаад л байх хооронд чинь амралт бараг л дуусах нь" Тэхён дахиад л гомдоллож эхлэв.
"Ким Тэхён намайг гэрт хүргэж өг. Ээжийн санаа нь зовчихно. Танайд хононо гээд хэлсэн л дээ гэхдээ бараг хоёр хоног унтчихаж"

"ЯАА! Муу хөгийн туулай! Манайх ямар унтаж байгаад л явдаг газар уу? Чамайг би одоо тэгээд унтаж байхад чинь л харах эрхтэй юм уу. Яваа яв!"

...

••I don't care••Where stories live. Discover now