💙•Дуудлага•💙

1.7K 183 6
                                    


Маргааш нь амралтын өдөр таарсан болохоор Жонгүг өдөржин унтахаас өөр зүйл хийсэнгүй. Харин үдээс хойш ажлаас нь залгаад, ээлжинд гарах хүн хэрэгтэй байна гэсэн болохоор шинэхэн цагийн ажил руугаа явлаа.

Жонгүг том түрдэг тэрэг чирсээр архи, дарсны тасагт ирээд нэг нэгээр өрж эхлэв. "Сайн ажиллаж байх чинь" хажууд нь Юнги ирж зогслоо.

"Үгүэ яахав. Ажиллаж байж л мөнгө олно"

"Өнөөдөр бид нар найзуудаараа Жиний гэрт суух гэж байгаа чамайг ирвэл Тэхён баярлах байх." гээд хажууднаас нь хэдэн шилтэй юм авлаа.

"Харин ч үгүй байх"

"Чи ч бас овоо залуу юмаа. Зүгээр л Тэхёний араас гүйдэг нусхай гэж бодсон ч. Үгүй бололтой. Тэхёнийг тэгж амархан мартаад өөр залуутай болчихдог" гэж хэлэн инээхэд Жонгүг хариу болгон инээлээ. Юнги авах ёстой гэсэн зүйлсээ авч дууссан бололтой цаашаа явж байгаа нь харагдав.

Орой болон дэлгүүр хааж, Жонгүг хувцасаа солиод зогсож байхад утас нь дугарав. Хэдий хадгалаагүй дугаар байсан ч өмнө нь яг энэ дугаараас залгаж байсан болохоор Жонгүг утсаа шүүрч аван чихэндээ наав.

"Жонгүгаа?" Тэхён утасны цаанаас чанга дугарлаа. Жонгүг хариулсангүй. "Жонгүг байна уу? Чи хөөе! Сонсож байгаа бол дугарах хэрэгтэй биз дээ!"

"Байна"

"Чи одоо намайг анхааралтай сонсож бай! Чиний тэр найз шиг юм чинь байна шт дээ ч яг үнэндээ бол новш байхгүй юу! Дөнгөж шилжиж ирэхэд нь чи ч бас нийлдэг нь юув ч дээ!!!! Чамайг тэнэгтүүлсэн байх л даа. Учир нь чи гэнэн шүү дээ... Жонгүг Жон Хусог чиний бодож байгаа шиг хүн биш! Битгий түүнд итгэ! Ойлгож байна уу? Тэр бол н-" Тэхёний утас гэнэт тасрахад Жонгүг сая л ухаан орох шиг болов.

Тэхён яагаад түүн рүү залгаж ийм зүйл ярив?

Хусог үнэхээр муу хүн юм уу?

Тэхёний үгэнд итгэх ёстой юу? Жонгүгийг бодлогширон зогсож байх үед Тэхён Жиний гэрт байлаа.
Тэхён "МИНИЙ УТАС УНТАРЧИХЛАА. НОВШ ГЭЖ! КИМ НАМЖҮҮН УТСАА АВААД ИР! Би туулайтайгаа чухал зүйл ярьж байсан. Хөгийн утас. Яг ийм үед унтрах юм. Хөөе! Намжүүн намайг сонсож байна уу? УТСАА АВААД ИР! МИНИЙ ТУУЛАЙ НАМАЙГ ЗАЛГАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА"

...

••I don't care••Where stories live. Discover now