Тэхён гал тогоондоо уйлан сууна. Тэр энэ бүхнийг үнэхээр их хүлээсэн гэвч, түүнээс өөр хүн хүсэхгүй байгаа бололтой.
Удалгүй чимээ гарч, Жонгүг бууж ирэв."Тэхён? Тэхён? Чи хаан-... Чи минь зүгээр үү? Бүх зүйл зүгээр үү? Ямар нэгэн юм болсон юм уу?" Жонгүг түүнийг харсан даруй даа л гүйж ирэн урд нь суугаад янз бүрийн юм асууна.
Тэхён Жонгүгт хариулах нь битгий хэл түүн рүү эгцэлж ч харсангүй.
"Baby битгий ингэж их уйл л даа. Ядаж надад юу болсон тухайгаа хэлж болохгүй гэж үү?'' Жонгүг уйлагнан суух Тэхёнийг өвөр дээрээ татан суулгаад хацар дээр нь үнсээд, тайвшируулахыг хичээж байв.
Тэхён уйлахаа больсон ч Жонгүгтай юу ч ярихгүй хэвээрээ л байлаа. "Бяцхан Тэхённие нь уйлсан юм уу да? Нианиа хөөрхөн гэдэг нь. Уйлсан ч яаж ийм царайлаг хэвээрээ байдаг байнаа?"
"Царай муутай харагдаж байгаагаа мэдэж байна!" Тэхён сая л нэг ам нээв.
"хайрдаа яагаад уйлснаа хэлээрэй."
"Ер нь чамаас л болсон шт. Унтаад л байна унтаад л байна. Өнөөдөр ямар өдөр билээ дээ. Яаж ингэж их унтаж чаддаг байнаа? Бид өнөөдөр явж гэрлэлтээ батлуулна мартчихсан уу? Би бүүр энэ өдрийг хуруу даран хүлээсэн за юу. Тэгтэл чиний байж байгаа царай ангайгаад унтаад л тоохгүй байсан болохоор би л ганцаараа ингэж их догдлож гэж бодоод уур хүрээд, чамд гомдоод уйлсан юм болов уу?"
"Хэзээнээс ийм эмзэгхэн болоо вээ? Миний baby. Хайрыгаа өчигдөр орой унтуулахгүй байсан нь хэн билээ дээ. Цаашдаа сэрэхгүй бол миний хайр хүйтэн ус цацчих тэгээд л босоод ирнэ шүү дэ"
"Яаж нөхөр лүүгээ хүйтэн ус цацдаг юм мангартаад бай. Би ийм эмзэг болсон ч гэсэн чи тийм байж болохгүй шүү" Тэхён Жонгүгийг нүүрэн дээр хоёр гараа нааж байгаад өөрлүүгээ ойртуулаад үнсэв.
"Жирэмсэн болчихож ххаха" Жонгүг түүнийг шоолоход Тэхён цээж рүү нь цохиод "Явъя. Явж гэрлэлтээ батлуулъя"
Төгсөв.
Энэ хүртэл хамт байсан та нартаа баярлалаа. ❤😈😆
2019-01-22👑
YOU ARE READING
••I don't care••
Romansa-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.