Цайны цагийн завсралгаанаар Жонгүг ангиасаа гарахгүйгээр шийджээ. Үнэндээ тэрний бие бараг зэрэг тавгүйхэн байсан юм.
"Жонгүгаа?" толгойгоо эргүүлэн харвал бас л Тэхён зогсож байлаа.Хичнээн бие нь өвдөж байсан ч очих хэрэгтэйг Жонгүг мэдэж байсан болохоор удаанаар босон Тэхён руу алхалтал Тэхён хүлээж тэвчсэнгүй бололтой ангид нь орж ирээд шууд л Жонгүгийг тэвээд авав.
Жонгүг түүнийг өөрөөсөө салгах гэж хичээсэнд Тэхён түүний чихэнд ойртон "Тавхан минут. Жонгүг би илүүг хүсэхгүй ээ. Тавхан минут" Тэднийг ширтэн зогсох олон хүний нүднээс бага ч гэсэн зугтахын тулд эсвэл бие нь өвдөж байсандаа ч юм уу нэг л мэдэхэд Жонгүг Тэхёний халуун цээжинд улам л наалдахыг хичээсэн байлаа.
Үүнд нь Тэхён урамшин тэднийг харах олон хүүхдүүд рүү муухай хараад "Гарцгаа!.. Яг одоо" гэж ширүүхнээр хэллээ. Нэг л мэдэхэд ангид тэднээс өөр хүн байхгүй болсон байлаа.
"Чамд ч гэсэн бага зэрэг хэцүүхэн байгаа бололтой" Тэхён энгэртэн шигдэн зогсох залуугийн үсээр нь оролдон чихэнд нь шивнэлээ.
"Би.. зүгээрээ. Зүгээр толгой жоохон л өвдсөн" Жонгүг эрхлэнгүй хэлэхэд Тэхён түүнийг өхөөрдөн үнсэх гэснээ болив. Саяхан л илүү шунахгүй гэж хэлсэн ч Жонгүгиыг харахаар өөрийн эрхгүй хяналтаа алдах гээд байдаг юм.
"Гэнэт... яагаад гэнэт над дээр ирэх болсон юм?" Жонгүг Тэхёноос салан нүд рүү нь цоо ширтсээр асуулаа.
"Яагаад.. гэдгийг нь би өөрөө ч мэдэхгүй! Гэхдээ чамтай хамт байхыг хүсэж байгаа хүслээ хязгаарлаж чадахгүйгээ мэдэж байна!"
Жонгүг хэсэг хөмсгөө зангиндан зогссны эцэст "Илүү толгой өвдмөөр юм. Бодохоо болиллоо" гэж хэллээ.
"Тэгсэн чинь дээр байлгүй. Жонгүга би чамаас даварчихсан юм гуйж байгаагаа мэдэж байна л даа тэгэхдээ чи ангиа сольж болохгүй юм уу? Жон Хусогтой биш бол бусад нь хамаагүй. Би чамайг түүнтэй хамт байхыг харахыг хүсэхгүй байна"
"Яагаад? Хусог их сайн залуу"
"Чамд л тэгж санагдсан биз" Тэхён санаа алдснаа үргэлжлүүлэн "Бас чи тэр ажлаа хийхгүй байж болдоггүй юм уу? Чамд мөнгө хэрэгтэй байгаа байх нь тэгвэл би чамд ажил санал больё"
Жонгүг "Энэ талаар дараа ярилцъя"
"Тийм ээ би чамтай байх алтан цагаа Жон Хусог эсвэл өөр хэн нэгэн хэрэггүй новшийг ярьж өнгөрөөмөөргүй байна"
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.