💙•Хүсэл•💙

1.3K 148 4
                                    


Тэхён согтуу царайлаад гэртээ харихгүй гэж зөрүүдлэж, уурласаар байгаад Жонгүгаар хүргүүлэх болов.

"Хэнтэй уусан юм?" Жонгүг уурлахад Тэхён "Ганцаараа"

"Хаана уусан юм?"

"Мэдэхгүй ээ. Хаана ч уусан юм бүү мэд" гэв.
"Хөөе! Битгий ингээд архи гудраад яваад бай" Жонгүг замдаа түүн рүү үе үе муухай хapц шидлэнэ.

"Хөөе! Битгий намайг хаяж яваад бай тэгвэл." Тэхён ч бууж өгөлгүй хэрэлдсээр гэрийнх нь үүдэнд ирлээ. Жонгүг "Дахиж ингэж ядаргаа болох юм бол хүргэж өгөхгүй шүү" гэв.

Тэхён Жонгүгийг өөрлүүгээ татаж тэврээд, "Энэ тэврэлтийг үүрд авахын тулд би юу хийх ёстой вэ? Чамайг эргүүлээд өөрийн болгохын тулд би юу хийх ёстой вэ? Жон Жонгүг хэлээд өг" гэж шивнэнэ.
Жонгүг түүнийг эргүүлэн тэвэрсэнгүй, тэгсэн ч болиулах гэж зүтгэсэнгүй.

"Хайртай. . . Би чамд хайртай Күүкие. Яагаад бид хол байх ёстой юм?" гэж асуухад Жонгүг "та хүссэн учраас" гэлээ.

"Би хүссэн юм уу? Би чамаас хол байхыг хүснэ гэж үү? Би тийм зүйл хүсээгүй шүү дээ. Би чамтай хамт байхыг л юу юунаас ч илүү их хүсэж байна." Тэхён тэврэлтээ салган Жонгүг рүү ширтсээр "Энэ хүслийг хамтдаа биелүүлж болохгүй гэж үү?"

...

••I don't care••Where stories live. Discover now