Тэхёнийг ганцаараа орилж байхад Намжүүн түүн дээр ирээд "УНТААЧ ДЭЭ! Ким Тэхён гуай одоо бүүр надад агсан тавихнээ""Хөөе Ким Намжүүн чи хэрэггүй за юу. Утас чинь л хэрэгтэй байна"
"Дуугүй унт!" Намжүүн Тэхёнийг чирэн өрөө болгоноор шагайн хүнгүй ор хайсаар, хамгийн цаад талын өрөөний ор руу аваачихаад шидчихэв.
"Ким Намжүүн! Утсаа аваад ир үгүй бол чамайг Жин хёнд хайр-" Намжүүн шууд л амыг нь дараад авлаа. Тэхён гарыг нь цохиж болиулаад "Хэлнэ шүү. ЖИН ХЁН ТАНД... Утсаа аваад ир яг одоо"
Намжүүн хараал урсагсаар утсаа гарган Тэхёнд бариулав."Харин одоо гарсан чинь дээр байх" Тэхён Намжүүнийг хаалга руу түлхэн гарав. Согтуу ч гэсэн Тэхён Жонгүгийн дугаарыг цээжээр мэдэж байлаа. Дугаарыг нь аль хурднаараа хийн залгаллаа. "Байна уу? Жонгүги?"
"Яах гээв?" Жонгүг утсаны цаанаас сулхан дугарлаа.
"Би чамайг дахиад тэр Хусог гэгчтэй хамт явж байхыг чинь харах юм бол та хоёрыг нийлүүлж байгаад цааш нь харуулна шүүү!!!"
"Ким Тэхён тэнэглэхээ боль. Би Хусогийн талаар чамтай яримааргүй байна. Үнэхээр надтай яримаар байгаа бол эрүүл болчихоод яриарай согтуу толгой минь. Тасаллаа"
"ҮГҮЭЭЭ ҮГҮЙ! Тасалж болохгүй. За одоо эрүүл болчихлоо. Одоо тэр залууг ярихгүй болохоор битгий таслаарай.... Тэгэхээр мм чи юу хийж байна?" Өмнө нь иймэрхүү сэдвээр хоорондоо ярилцаж байгаагүй болохоор хэн хэнд нь бага зэрэг эвгүй сонсогдлоо.
"Гэр лүүгээ алхаж явна."
"ЮУ? Ийм орой юу? Чи айж байна уу?" Тэхён утасны цаанаас чанга орилоход Жонгүг инээвхийлэв. "Битгий орилоод бай. Би жоохон хүүхэд биш шүү дээ. Юунаасаа айхав дээ"
"Гэхдээ чи... жоохон шт дээ"
"Хахаха. Өөрийгөө хамгаалах хангалттай чадвартай шүү" Тэхён хэсэг дуугаа хурааж байснаа "Би чам дээр очиж болох уу?"
"Хөөе! Архины хар цагаан солио минь би согтуу хүнтэй уулзахгүй"
Тэхён "Ххаха. Миний архи гарч байна хөөе... Тэгээд уулзаж болох уу?"
"Яах гэж байгаан.... Надтай уулзаж яах гэж байгаа юм?" Жонгүг түүнийг хармаар байгаа ч бардам зан дотроос нь зулгаана.
"Чамтай уулзаж болдоггүй юм уу? Уулзмаар байгаа болохоор уулзъя. Ер нь яагаад чамаас зөвшөөрөл авах ёстой гэж? Би уулзмаар байгаа бол бид уулзна л гэсэн үг"
Тэхён шууд л өөрийнхөөрөө дайрч эхэлэхэд Жонгүгийн дургүй нь хүрэв. "Хха. Өдөж байх шив. Тэгвэл би угаасаа чамтай уулзахгүй за юу. Дуудсан ч гарч очихгүй! Чи мэдрэл царайлаад ганцаараа зогсож байгаад яваарай"
"Би чамайг дуудахгүй ээ жаал минь. Би хөлтэй болохоор өөрөө яваад орчихно"
...
YOU ARE READING
••I don't care••
Roman d'amour-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.