💙•Салсан•💙

1.3K 147 5
                                    


Хоёр хонгийн дараагаас Тэхён хичээлдээ явж эхлэв. Хоёр хоног нэгнээ хараагүй нь тэдний  хувьд хоёр жил шиг л санагдаж байсан.

Жонгүгийг өглөө сургууль руугаа орох гэж  байхад Тэхён сургуулийн гадаах сандал дээр нэг их нийлдэггүй ангийхаа хэдэн хүүхэдтэй сууж харагдав. Жонгүг түүнийг нүднийхээ булангаар хальтхан хараад өнгөсөн ч, Тэхён сургууль руугаа цувран орох олон хүүхдээс Жонгүгийг хараад сургуулийн хаалга татах хүртэл нь ширтлээ.

Хусог өөрийн ой санамжийг асуудалтай гэдэгт эвлэрэн эмчилгээ хийлгэж байгаа болохоор Жонгүг ганцаардаж байлаа. Хичээлүүд ар араасаа дарааллан орж байсан ч Жонгүгийн толгойд ганцхан бодол л эргэлдэнэ. Тэхёнтой хэрхэн эвлэх вэ?

Уучлалт гуйх хүн нь өөрийгөө биш гэдгийг мэдэх ч Тэхёнгүйгээр хоёр хоноход л түүнд хүндхэн санагдана. 

Өдрийн хоолны цагаар Жонгүг хоолоо аван хоосон ширээ хайгаад ийш тийшээ харж байхад Тэхён ганцаараа сууж байгаа харагдав. Түүн рүү итгэлгүйхэн алхаж явах замд ангийнх нь нэг охин гүйж ирээд, 

"Күүкие бид нартай хамт суучих" гээд өөрсдийнхөө сууж буй ширээ рүү чирэв.

"Нөгөө юу Күүкие.. Тэхён та хоёр салчихсан юм уу?"  ангийнх нь бас нэг охин асуулаа.

"Нэг тиймэрхүү л" Жонгүг илүү дутуу юм хэлэлгүйгээр хоолоо идэж эхлэв. Тэднийг хаанаасаа ийм их мэдээлэлтэй болсныг нь гайхна.

"Би бүүр яг мэдээд байсан юм аа. Өчигдөр Тэхёний инстаг үзэж байсан чинь Жонгүгтай авхуулсан бүх зургаа устгачихсан байна лээ. Тэгээд бас сторидоо нэг охин тэвэрчихсэн зургаа хийчихсэн байсан"

Үүнийг сонссон Жонгүгийн уур нь хүрээд хоол ч идэх хүсэлгүй болов. "Салаад хэр удсан гэж? Ким Тэхён арай ч дээ" Жонгүг өөрийн мэдэлгүй амандаа бувтнав.

Хоолоо үргэлжлүүлж идэлгүй босоод явлаа. Гарахаасаа өмнө Тэхёнийг хайсан ч тэр байсангүй.
Хичээлд суух хүсэлгүй болсон болохоор тэр гэрлүүгээ явахаар шийджээ. Сургуулиасаа гараад алхаад л байсан. Нэг мэдэхэд тэр Тэхёний гэрийн гадаа ирснээ анзаарав.

"Новш гэж." Хичээлээ тараад л өдөр бүр ирдэг байсан болохоор тэр дасчихаж.

Буцаад алхаж явтал Тэхён өөдөөс нь ирж байлаа. Зүгээр л зөрөөд өнгөрье гэж бодоод, түүн рүү харахгүйгээр явж байтал "Жон-гүг?" гэж Тэхён дугарав.

"Мм?"

Тэхён "Юу ч биш дээ" гэж хэлээд гэрлүүгээ явчихав.

...

••I don't care••Where stories live. Discover now