💙•Зайл•💙

1.4K 161 6
                                    

"ЖОН ЖОНГҮГ МИНИЙ ГЭРЭЭС ЗАЙЛ!!!!" Тэхён чанга орилоход Жонгүг доглон нулимсаа арчаад зөөлөхөн дуугаар "Таныг хүсэж байгаа бол хэзээ ч эргэж ирэхгүй ээ" гэж хэлчихээд гараад гүйчихэв.

Хэр барагтаа ам муруйдаггүй тэд өнөөдөр өөр байлаа. Бүр салах хэмжээний.

Жонгүг Тэхён болон түүний найзуудын тухай судалж Жиминийг сургыг гаргах гэж чадлаараа хичээнэ. Хусогийг ямар нэгэн юм санах болов уу гэж өдөр бүр уулзаж ярилцана.  Заримдаа бүүр шөнө болтол Хусогтой уулзах ч өдөр байдаг байлаа.

Мэдээж Тэхён зүгээр хараад суусангүй. Жонгүгт уурлан өөрийг нь тоохгүй өдөржин Хусог гээд байгаад нь хамаг уур нь хүрч хардах сэтгэл нь улам нэмэгдэнэ. Гэсэн ч Тэхён нэг зүйлийг мартсан бололтой. Жонгүг энэ бүхнийг зөвхөн түүний төлөө хийж байгаа.

Жонгүг Тэхёний гэрээс гараад уйлсаар гэртээ ирлээ. Жонгүг өмнө нь хэзээ ч хэн нэгний төлөө ингэтлээ хичээж үзээгүй. Өөрийнхөө зүгээс хийж чадах бүх зүйлээ Жиминийг хайхад зориулж байхад Тэхён түүнд туслахгүй. Учир нь түүний хувьд энэ бол эмзэг сэдэв. 

Сэтгэлийнх нь хамгийн том хамгийн гүн шарх...

Жонгүг энэ шөнө цурам ч хийсэнгүй. Үнэхээр Тэхёнтой эвлэрэхгүй бол Жиминийг хайгаад ч яахав дээ гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Унтаагүй учраас шууд босоод хичээлдээ явахаар бэлдэв. Нүүрээ угааж, хувцасаа өмсчихөөд Жонгүг амандаа хараал урсган зогсоно.

Цүнх, дэвтэр ном гээд бүгд Тэхёнийнд байгаагаа сая л саналаа.

Цаг эрт байсан болохоор Тэхёнийнд очиж өөрийнхөө зүйлсүүдийг авахаар явлаа. 

Жонгүг гэрийнх нь үүдэнд ирчихээд эргэлзэлгүй шууд дотогш оров. Хаалгыг нь дөнгөж нээхэд л архи үнэртэж байлаа. Жонгүгийн хөлөөр архины шил хөглөрнө. Тэхён буйдан дээрээ унтаж байв.

Өөрийнхөө цүнхийг шүүрч аваад өөрийн гэсэн бүх зүйлсээ хийлээ. Бүх зүйлсэээ авч дууссныхаа дараа гарах замдаа Тэхёнийг харлаа. Тэхён гартаа цамц барьчихсан түүнийгээ чанга тэврэн унтаж байлаа. Сайн харвал Жонгүгийн цамц байх аж. 

Жонгүг "Надгүйгээр сайхан амьдарч чадна гээд л хөөсөн биз" гэж амандаа үглэнэ.

Тэхёнийг хантлаа харж аваад гэрээс нь гарлаа...

••I don't care••Where stories live. Discover now