💙•Яагаад•💙

1.5K 161 0
                                    


Хичээл тарсны дараа Тэхён Жонгүг хоёр Жонгүгийн гэрийг зүглэн алхлаа.
Тэхён Жонгүгийг хүргэж өгнө гэсэн юм. Жонгүгт өөрөө эрэгтэй хүн байж эрэгтэй хүнээр хүргүүлэх нь жоохон сонин санагдсан ч хамтдаа явж байгаадаа баяртай байлаа.

Жонгүгт  үнэхээр гайхалтай санагдаж байсан ч, гэрийн үүдэнд ирээд түүнээс сална гэхээр л уур хүрч нь байв. Уртаар санаа алдахад Тэхён хажуу талаас нь "Яасан бэ бяцхан залуу минь"

"Бяцхан? Ххаха"

"Чи чинь бяцхан л биз дээ" Тэхён инээн Жонгүгийн гар луу харна. Тэр гараас нь атгах эсэхдээ эргэлзэж байсан юм. Өөрийгөө яагаад ийм зориггүй болсноо гайхан зориглон Жонгүгийн гараас атгалаа. Халуун зөөлхөн гар нь Тэхёнд сайхан санагдаж атгалтаа чангалав.

Жонгүг гайхсан харцаар Тэхён руу ширтэнэ. "Нөгөө.." Тэхён яг юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Яагаад ийм гайхалтай гацаанд орсноо гайхан зогсох Тэхён руу Жонгүг цоолох мэт ширтэнэ.

Жонгүгт үнэхээр л хачин санагдаж эхлэв. Саяхан л Жонгүг түүнийг харахын төлөө юугаа ч өгөхөд бэлэн мэт байдагт нь Тэхён түүнд уурлан, зарим үед хараадаг байлаа. Энэ бүхнийг Жонгүг нүдээ аниад л, нулимсаа тэвчээд өнгөрдөг байсан атал гэнэт л Тэхён өөрөө түүн дээр ингээд гүйгээд ирэхийг тэр төсөөлөө ч үгүй.

Энэ бүх юунаас яаж эхлэсэн бэ? гэх бодол Жонгүгийн толгойнд орж ирэв. Хусог ирсэн цагас эхлэн ийм зүйлс болж эхлэсэн. Гэхдээ яагаад?

Тэхён яагаад Жонгүгийг Хусогт ойртуулахгүй байна вэ?

Тэхён зөвхөн Хусогоос болж энэ бүхнийг хийж байна уу?

...

••I don't care••Where stories live. Discover now