💙•Амлалт•💙

1.6K 171 3
                                    


Жонгүг Тэхёнийг унт гэж загнахад маргааш уулзана гэж амлавал унтана гэж Тэхён зүтгэсний эцэст өөрийнхөө хүссэн амлалтыг авчихаад, Жонгүгт загнуулаад унтлаа.

Харин Жонгүгт бодох юм их байлаа. Гэнэт Тэхён түүнд яагаад ингэж хандав? Хусог үнэхээр харагдаж байгаа шигээ хүн биш гэж үү?

Эцэст нь Жонгүг зүгээр л бууж өглөө. Ямар ч хариултгүй асуултуудыг бодох түүнийг үнэхээр бухимдуулж байсан болохоор, асуудал хаашаа ч эргэсэн энэ бүхэн түүнд хамаагүй юм шиг аашилахаар шийдэв.

Өглөө нь сургууль дээрээ эрт ирээд, ангидаа ороод хичээл эхлэхийг хүлээж байхад, нэг охин гүйж ирээд "Жонгүгаа? Чамтай хүн уулзъя гээд хүлээгээд байна" гэж хэллээ.

Жонгүг ч гайхан хаалганы зүг толгойгоо эргүүлтэл Тэхён хана налан зогсож байлаа.
Жонгүг түүн дээр очтол хүүхдүүд тэднийг харан шивнэлдэж эхлэв.

"Яагаад утсаа авахгүй байгаа юм?" Тэхён хөмсгөө зангидчихсан зогсож байлаа.

"Чи залгасан юм уу?" Жонгүг утсаа гарган хартал Тэхён хэд хэд залгасан байлаа. Утасныхаа дууг хаачихсан байсан болохоор анзаараагүй биз.

"Гомдоож байна шүү Жон Жонгүг! Уулзана гэж амласан биз дээ?".

"Уулзаж л байна шүү дээ... Өө хонх дугарчихлаа" Жонгүг Тэхёнийг зөөлхөн түлхэн анги руугаа яв гэж дохив.

Тэхён "Би чамтай уулзмаар байдаг тэгтэл хонх нь дугарчих юм. Очоод эвдэлчих үү?... Хусогоос хол байна гэж амлавал явлаа."

"Чиний азаар тэр ирээгүй байна" Жонгүг санаа алдасхын инээмсэглэв.

"Ашгүй дээ. Санаа амарлаа. За явлаа дараа уулзъя"

Хичээл эхлэхэд Тэхён Жонгүг рүү зурвас эхэллээ.

"Тэр Хусог ирээгүй биз дээ?"

"Жонкүүүкиие?!"

"Яагаад хариу бичихгүй байгаа юм бэ?"

"Хөөөөөөе!!!!"

"Чи намайг үл тоогоод байгаа юм уу?"

"Уучлаарай харсангүй. Үнэндээ хичээлээ хийж байсан юм л даа. "

"Хичээлээ хийж байгааг ч чинь харахыг хүсэж байна"

"Чи ингэхэд ер нь хичээлээ хийдэг юм уу?"


"Үнэндээ би тийм ч сайн биш л дээ"

"Царайнаас цаашгүй амьтан"


.....

••I don't care••Where stories live. Discover now