💙•Үнэ цэнэ•💙

1.5K 167 4
                                    


Өглөө нь Жонгүг Тэхён хоёр хамт сэрцгээлээ. Тэхёний нүд бүлцийсэн ч энэ нь Жонгүгт өхөөрдөм санагдаж байлаа. Юу ч дугралгүйгээр нэг нэгэн рүүгээ ширтэнэ. Яг ийм үед юм ярих нь хэн хэнд нь илүүц санагдсан биз.

"АААА!" Жонгүг гэнэт л орилоод босоод ирэв. "Хичээлээсээ хоцорчихсон байна шүү дээ!! Бурхан минь сэрүүлэг минь дуграагүй юм уу даа" Жонгүг ийш тийшээ гүйн хувцаснуудаа цуглуулна.

"Өнөөдөр хичээлдээ явахгүй байж болохгүй юм уу?" Тэхён орноосоо босолгүй Жонгүг рүү эрхлэнгүй хоолойгоор дугарна.

"Ээж хоёулааг сэрээгээгүй хэрэг үү?"

"Сэрээсэн л дээ. Чи л сэрээгүй болохоос чамайг үхсэн юм шиг унтаж байсан болохоор эгч бууж өгөөд ширээн дээр байгаа хоолыг халааж идээрэй гээд явсан"

Тэхён өндийн босоод Жонгүгийг цамцнаас татаад "Дахиад жоохон унтаж болохгүй юм уу?" гэлээ.
"Чи унтмаар байвал унт даа" Жонгүг шал руу харсаар хариуллаа.

"Жонгүга? Чи яасан бэ? Хичээлдээ яваагүй гээд ингээд байгаа юм уу? Одоо тэгвэл босоод явах уу? Яахав сүүлийн цаг дээр очиж амжих л байх л даа" Тэхён Жонгүгийг гэнэт сонин болсонг нь анзаарсан байлаа.

"Үгүй ээ... Зүг-ээр л.. Ич..ичээд"
Саяхан л орон дээр Тэхёнийг тэврээд хэвтэж байсан залуу гэнэт л ичсэн гэхээр Тэхёний инээд нь хүрч эхлэв.

"Юу..юундаа хүн шоолоод байгаа юм!"

"Шоолоогүй ээ өхөөрдөж байна. Хөөрхөн юмаа Жон Жонгүг"
Тэхён Жонгүгийг буцаад орлуу нь татаад тэврээд хэвтчихэв.
"Ямар гээчийг эгдүү вэ? Жонгүг. Чи өөрийгөө миний хувьд ямар үнэ цэнэтэй хүн гэдгийг мэдэх үү? Чи мэдэхгүй байх л даа. Саяхныг хүртэл би ч өөрөө мэддэггүй байсан юм чинь. Нуулгүй хэлэхэд чамайг зүгээр л миний араас гүйдэг тэнэг гэж бодож явдаг байсан. Тэр хүн танай ангид шилжиж ирэхэд уур хүрч байсан. Өмнөх явдал шалтгаалсан ч бас. өөр нэг шалтгаан байсан л да"

Тэхён ярьж байгаа гэнэт чимээгүй болоход Жонгүг түүнийг яаруулан "тэгээд? Тэгтэл яасан цааш нь ярь л даа"

"Тэр чамтай хамт хооллож, хамтдаа инээцгээж, бүүр хичээл тараад хүртэл хамт явж байхыг нь хараад уур хүрсэн...үнэхээр их. Дараа нь зүгээр л тоохгүй байх гэж хичээсэн. Гэвч санаснаар болоогүй л дээ. Та хоёрыг шөнө болтол нэг дэлгүүрт ажиллаж байгааг чинь сонсоод чамайг ч гэсэн Жимин шиг алга болчихвий гэхээс үнэхээр их айсан. Чамайг ажлаасаа тарах хүртэл чинь дэлгүүрийн гадаа хүлээж зогсдог болсон. Заримдаа араас чинь мэдэгдэлгүй дагаж заримдаа өөрийн мэдэлгүй чиний хажууд хамт явж байдаг байсан"

....

••I don't care••Where stories live. Discover now