Орой унтах гээд хэвтэж байтал утас дугарав. Танихгүй дугаар байсан ч авах эсэхдээ эргэлзэж байтал өдөр Хусог миний дугаарыг асууж байсныг саналаа. Магадгүй тэр хичээлийн хувиар асуух гэж байгаа байх.Утсаа автал хэтэрхий чанга чимээ сонсогдлоо. Нөгөө хүний яриа ч сонсогдохгүй би л баахан ганцаараа орилно. " Байна ууууу? Хэн бэ? Хусог мөн үү?" гэхэд тэр утсаа тасалчихав.
Удалгүй дахиад залгаллаа. Энэ удаа түрүүнийх шиг чанга дуу чимээ сонсогдсонгүй. "Тэхён байна" гэлээ. Тэр өмнө нь хэзээ ч над руу залгаж байгаагүй юм. Өмнөх дугаарыг нь би мэддэг байсан ч тэр өдөр шөнөгүй чи залгаад байгаа болохоор лайтай байна гээд дугаараа сольчихсон. Гэтэл өнөөдөр над руу өөрөө залгаллаа.
"Тэхён?"
"Хөөе! Чи надад хайртай дуртай гээд байдаг биз дээ. Тэгвэл ирээд аваадах! Хаанаас олохоо чи мэднэ биз" гэж хэлээд утасаа тасаллаа. Мянга мянган доглол. Анх удаа л тэр над руу залгаж бас намайг дуудаж байна.
Түүний үргэлж ордог баар манай гэрээс холгүйхэн байдаг юм. Би ээж аавыг сэрээхгүйн тулд цонхоор гаран түүн рүүгээ яаран гүйлээ.
Баарны үүдэнд Тэхён тамхи зуучихсан зогсож байлаа. Би түүний хажууд очоод "Битгий татаад бай!"
"Чамд хамаагүй! Жаалаа машин барьж чадна биз дээ" гээд түлхүүрээ над руу шидээд өөрөө түрүүлээд орж суулаа.
Түүний машинд орж үзэх нь.
Машиндаа орж ирээд л Тэхён "Гэрлүү яв" гээд унтаад өгчихсөн юм. Би гэрийнх нь үүдэнд ирээд түүнийг сэрээх үү? Яахуу? гэж бодож байгаад түүнд хүрвэл тэр уурлах байх тийм болохоор зүгээр л дуудаад сэрээчихье.
"Тэхёнаа?... Тэхён ахаа ирчихлээ" тэр олон дуудуулалгүйгээр сэрээд "Машины түлхүүрийг гэрт оруулж тавь" гэж хэлээд буугаад явлаа. Бурхан минь түүний гэрт орж үзэх нь.
Гэрлүү нь ороход тэр шууд л намайг хананд шахан өгзөгнөөс базаад "Надад хайртай бол яагаад надтай унтаж болохгүй гэж? Энэ шөнө чамд боломж олгож байна. Хэрэгтэй гэвэл мөнгө авна биз. Би чамд хэтэрхий их зүйл өгөөд байна уу даа? Зөвхөн энэ шөнө. Гэхдээ би зөөлөн байна гэж амлаж чадахгүй шүү"
Хамаг хүчээрээ Тэхёнийг өөрөөсөө холдуулаад шууд л гэрээс нь гараад гүйчихлээ.
Хэдий би түүнд хайртай ч би янхан биш шүү дээ.
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.