Өчигдөр шөнийн явдлаас болж Жонгүг шөнө цурам ч хийсэнгүй. Өглөө нь өөрийгөө удаан бэлдэлгүй, хурдхан шиг гараад явав.Өмнө нь Ким Тэхёнийг харахын тулд тэр ангийнх нь үүдээр эргэлддэг байсан бол өнөөдөр аль болох түүнтэй таарахгүй хичээж байлаа. Учир нь Жонгүг Тэхёнд гомдож байгаа. Хэдий түүнийг өөрт хайргүйг мэдэх ч, арай ч янхан шиг харьцна гэж бодоогүй юм.
Ширээ дэрлэн хэвтэж байхад Хусог,
хажууд нь ирж суугаад дагз руу нь цохиод "Хөөе? Жонгүг сэрээчэээ?""Сэрүүн байнаа" гэж дугарлаа.
"Чи угаасаа ийм юм уу? Жоохон инээж нтр болоод амьд байгаагаа мэдрээч! Зомби юм уу? Хаашаа юм" гэхэд Жонгүг "Би яахаа мэдэхгүй байна"
"Яахаа мэдэхгүй бол би яах ёстойг чинь хэлээд өгөх үү? Бүгдийг нь хая! Зүгээр л мартаад инээ. Инээ л дээ"
Жонгүг удсангүй босож ирэхэд багш орж ирэн хичээл эхэллээ. Хичээлийн туршид Жонгүг бодол санаагаа Тэхёноос өөр зүйлд зориулахын тулд Хусогтой яриа өдөж эхэлтэл багш нь түүнийг хичээл үймүүллээ гэж хөөн гаргалаа.
Нэгэнт л хөөгдсөн учраас дэмий ангийн үүдэнд зогсож байхаар явж юм олж идье гэж бодоод сургуулийн цайны газар луу алхаж явтал танил царай өөдөөс нь явж байхыг олж харав. Тэр бол Тэхён байлаа. Тэхён цүнхтэйгээ явж байсан болохоор тэр хөөгдөөгүй харин хоцорч ирж байгаа юм байна гэдгийг Жонгүг төвөггүй ойлгов.
Түүний хажуугаар зөрж байхдаа Жонгүг айдсыг мэднэ. Хичнээн айж, гомдсон байгаа ч харахыг хүссэн тэр мэдрэмж.
Тэхёний хажуугаар амьсгаа даран зөрөхөд, хэн нэгэн хойноос нь дуудав. "Жонгүг-а?" итгэлгүйхэн Жонгүг эргэж харахад Хусог инээчихсэн зогсож байлаа.
Жонгүгийн хамгийн сайн анзаарсан зүйл бол түүнийг цоо ширтэх Тэхёний харц байлаа.
"Ёоо! Балай юм. Би зүв зүгээр суужгаад л хөөгдчихлөө." Хусог чанга чанга инээсээр Жонгүгийг татан авч цаашаа явлаа.
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.