💙•Хайр•💙

1.4K 150 1
                                    


Тэвэрт нь хэзээ ч зогсохгүй мэт уйлах том залууг тайвшируулахыг хичээх ч Жонгүг тайвширсангүй. 
"Күүк-а? Битгий уйлаа. Хөөе хөөрхнөө одоо битгий уйл. Би хажууд чинь байна"

"ТА ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНААА?  Сая л одоо больцгооё гэсэн биз дээ. Та байхгүй бол би яах юм?  Одоо тэгээд яах юм?" Жонгүг улам чангаар уйлж эхлэхэд Тэхён тэссэнгүй түүнийг өөрлүүгээ харуулан тэвэрч аваад "Зүгээр хэлж үзсэн юмаа. Тоглосон юм"

"НОВШ МИНЬ! Ийм тоглоом байдаг юм ууу?" Жонгүг Тэхёнийг өөрөөсөө түлхэн холдуулаад нүүрээ даран газар суулаа.

"Хөөе бяцхан жаал минь наад хэл амаа! Битгий ийм хөөрхөн амаараа хараал хэл л дээ."

"Тэгвэл битгий хараал хэлүүлээд бай! Гомдмоор юм! Ийм юмаар тоглож л байдаг та нээрээ-"
Тэхён түүний уруул дээр үнсээд амруу нь хэлээ оруулан улам гүнзгийрүүлэн түүнд халуухан үнсэлт бэлгэллээ.

"Ингэж л чиний наад бяцхан амаар чинь хараал хэлүүлэхгүй байж чадах юм байна" Удаан бас халуухан үнсэлтийн дараа тэд хамтдаа хэсэг тэврэлдэн зогслоо. Жонгүг одоо л нэг амьсгаа авахтайгаа болж, Тэхёнд улам л наалдан эрхлэнэ.

"Хоол идье. Уйлчихсан чинь өлсчихлөө. Хоол хийгээд өг."

"Голохгүй гэвэл хийж өгье" Тэхён Жонгүгт хоол хийж өгөхөөр болж гал тогоо явахад Жонгүг буйдан дээр үлдлээ. Тэхён хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлэн хоолоо хичээнгүйлэн хийж эхлэв.

"БОЛЬЁООО БОЛЬЁ" Жонгүг том өрөөнөөс орилоход Тэхён "Би хэлсэн шт дээ сайн хоол хийдэггүй гэж" Жонгүг гүйж ирэн Тэхёнийг тэврээд "Больёо. Хол байхаар санаад байна. Танийг юу хийж байгаа бол гэж байн байн эргэж харахаар хүзүү өвдөөд байна. Зүгээр хажууд чинь байж байя"

"Тэг дээ. Чи бид хоёр угаасаа хол байж чадахгүй. Би ч гэсэн чамайг санаад байсан юм" Тэхён Жонгүгийг эрхлүүлэн үнсэж эхэллээ. Нэг мэдэхэд л Жонгүгт түлэнхий үнэртэв.

Жонгүг үнсэлтээ зогсоогоод  "Хөөе хоолоо түлчихлээ" гэхэд Тэхён "Одоо өнгөрсөөн миний хайр" гэж хэлээд шууд л Жонгүгийн уруул руу дайрлаа.

....

••I don't care••Where stories live. Discover now