💙•Новш•💙

1.5K 165 0
                                    


"Жимин бидний Жимин... Тэр миний бас бидний сайн найз байсан." Тэхён гунигтайхан хоолойгоор зөөлхөн ярьж эхлэхэд Жонгүг сандран "Тэр ү..үхчихсэн юм уу?" гэхэд Тэхён санаа алдан "Үгүй байгаасай л найдаж байна"

"Үргэлж инээж явдаг. Сайхан залуу байсан. Бид бүгдээрээ багаасаа л найзлаж нөхөрлөл гэдэг үгийг тэднээс л мэдэрдэг байлаа. Тэгээд бид нэг өвлийн амралтаар цанын бааз явсан. Харин Жимин өөрийн шинэ найз залуу болох Жон Хусогийг дагуулж ирсэн. Бид ч Хусогтой танилцаж, хоорондоо тоглож янз бүр болсноор орой болсон. Цанын бааздаа ч тоглосон юм байхгүйгээр шөнө болоход уух юмнуудаа оруулж нэг өрөөндөө орцгоосон. Хусог, Жимин хоёр ч жаргалтай нь аргагүй хамтдаа явцгааж байсан. Үнэнээ хүлээмээргүй байгаа ч би тэдэнд атаархаж байснаа санадаг" Тэхён сулхан инээмсэглэн урт амьсгаа аван үргэлжлүүлэв.

"Би нэг их юм уухгүйгээр тэднийг ажиглан сууж байлаа. Тэгтэл Хусог, Жимин хоёр хөтлөлцөн гарч явсан. Бид ч нэг их юм бодоогүй. Тэднийг өрөөндөө л орчихсон байх гэж бодоцгоогоод өнгөрсөн. Үүрээр миний архи гаран сэрсэн. Би Хусог болон Жиминий авсан өрөөнд унтаж байсан. Хэн нэг нь л өргөөд оруулсан биз гэж бодоод өрөөнүүдээр шагайж явахдаа нөгөө хоёрыг байхгүй байгааг анзаарсан. Хар үүрээр хаашаа явчихсан юм бол? гээд бодоод сууж байтал Хусог ганцаараа орж ирсэн. Би түүнээс маш олон зүйл асуусан гэвч тэр юу ч хэлэлгүй хувцасаа өмсөөд гараад явчихсан. Хөгийн новш!! Тэр өдрөөс хойш бидэнтэй дахиж уулзаагүй юм байж гэнэт шилжиж ирээд танай ангид ороод юу ч болоогүй юм шиг чамтай инээгээд л явж байсан. Жон Хусог бол инээх ч эрхгүй хүн!!"

Жонгүг "Яагаад инээх ч эрхгүй гэж? Тэдний дунд юу болсныг чи сайн мэдэхгүй шүү дэ"

"Мэдэх ёстойгоо мэднээ Жонгүг. Бид цанын баазны ойролцоох бүх камерыг шалгаж үзээд ганцхан л бичлэг олсон. Хусог Жиминийг цохиж байсан. Бүүр гурван удаа цохьсон гэсэн. Би харж чадаагүй л дээ.... Бид гурван сар тэр хөгийн цастай ойг нүх сүв бүрийг нь нэгд нэгэнгүй самнасан. Гэвч Жиминий цогцос ч байтугай мөр ч олдоогүй" Тэхён цааш ярьж чадалгүйгээр нулимс нь урсана. Зогсоо зайгүй урсах нулимсаа нуухыг хичээн нүүрээ гараараа дарахад Жонгүг түүний гарыг нь холдуулан нулимсыг нь арчлаа.

....

••I don't care••Where stories live. Discover now