💙•Цэвдэг•💙

1.3K 150 4
                                    


"Та хоёр тэгээд салчихаж байгаа юм уу?" Жонгүг, Хусог хоёр пабд сууж байлаа.

"Тийм ээ"

"Яагаад?"

"Салчихсан л бол салчихсан биз дээ. Тэгээд л ойлго" ямар танаас болж салсан гэж хэлэлтэйн биш гэж бодоод Жонгүг түүнд хэлсэнгүй.

Хусог ариун цэврийн өрөө явсан хойгуур, Жонгүг утсаа гаргаж ирэн дэлгэцэн дээрх Тэхёний зургыг харж суулаа.

"ЖОНГҮГГ!" Хусог орилсоор гүйж ирэв.

"Яасан?"

"Б..б..би сая Жи-минийг хар-сан" Хусог түгдрэн арай хийн өгүүлбэрээ дуусгахад Жонгүг "ТЭГЭЭД ??? ТЭР ХААНА БАЙНА?" гэж орилов.

"Явчихсан... Гэхдээ би түүнийг харсан гэдэгтээ итгэлтэй байна" Хусог гайхширсан байдлаасаа одоог хүртэл гарч чадалгүй сууж байлаа.

"Тэр саарал цамц, хар өмдтэй байсан. Би түүний араас гарсан боловч тэр аль хэдийнээ явчихсан байсан." гэж хэллээ.
Жонгүг, Хусог хоёр хэн хэн нь бодолд дарагдан сууж байгаад, Жонгүг камер шалгая гэсэн санаа гарган босцгоолоо.

Цагдаа нар, эсвэл мөрдөгчид биш болохоор тэднийг яаж ч гуйсан шалгаж өгөхгүй гэж ажилтан хэлэв.

Хүн алга болсон гэсэн ч Жиминий хэрэг хаагдаад нилээн удаан хугацаа өнгөрчихсөн болохоор, цагдаагийн бичиг авчирч байж шалгуулна гэв.

Жонгүг яах талаараа бодсоор гэр лүүгээ алхана. Юу хийвэл дээр вэ? Ямар ч л байсан маргааш цагдаагийн газар луу явъя гэж бодож байлаа.

"Миний Күүкие.... Ийм орой болсон хойно хаагуур явж байгаад ирж байгаа юм?" Тэхён Жонгүгийн гэрийн гадаа согтуу зогсож байлаа.

"Муу архичин. Юугаа хийж архи дарс уусан юм?"

"Юу.. юугаа хийж гэж? Чамайг санаад байсан юм болов уу?" Тэхён Жонгүгийг үнсэх гэж ойртоход Жонгүг холдов. Тэхёноос үнэртэх муухай үнэрнээс болсон юм.

"Одоо яв. Гэрлүүгээ явж унт" гэхэд Тэхён "Ийм үед яаж ийм үг амнаасаа чинь гарч байнааа? Жон Жонгүг. Санаад үхэх гээд байна за юу. Чи намайг санахгүй байгаа юм уу? Муу цэвдэг сэтгэлтэй зэвүүн Күүкие."


...

••I don't care••Where stories live. Discover now