Тэхён муухай царайлан сууна. Харваас энд хүчээр ирсэн гэдэг нь ойлгомжтой. Түүний хажууд Жонгүг гараас нь атган ам хуурайгүй ярьж сууна. Тэдний өөдөөс Хусог шоконд орсон байдалтайгаар харж байлаа.
"Би тэгээд Тэхёний найзтай үерхдэг байсан юм уу? WTF???" Хусог үнэхээр юу ч санахгүй байлаа.
"Үнэхээр санахгүй байгаа юм уу санахгүй царайлаад байгаа юм уу" Тэхён уцаарлан түүн рүү харахад Хусог гайхсаар л байлаа.
Хусог "Би үнэхээр эмнэлэг явах бол болохгүй бололтой" гэж үглэсээр гараад явлаа.
"Сайн байлаа миний Тэтэ" Жонгүг түүнийг үнстэл Тэхён "Жон чи надад хэзээ хайртай гэж хэлэх юм?" Хэрвээ энд хамт ирэх юм бол хайртай гэдгээ хэлнэ гэж Жонгүг амласан юм.
"Аааав бяцхан Тэхёние эрхлээд байгаа юм уу даа. Никэкэ заавал хэлүүлэхгүйгээр хайртайг минь мэдэж байж. За кмх... би..нөгөө Тэхёнд хайртай. БИ ТЭХЁНД ХАЙРТАЙ" Кафед байсан хүмүүс тэдэн рүү гайхсан харцаар ширтэнэ. Тэхён яг одоо аз жаргалыг мэдэрч байлаа.
"Гэртээ харъцгаая миний хайраа" Тэхён инээхээ зогсоож чадахгүй ам нь урагдах шахам инээж үе үехэн Жонгүгийн үнсэнэ...
-
Тэхён "Хайртай юм уу даа"
Жонгүг нүдээ эргэлдүүлэнэ "Та бүтэн цаг наад асуултаа асуулаа. Залхахгүй байна уу?"
"Үгүй ээ. Чамайг надад хайртай гэж бодохоор л ёооо догдлоод байна"
"Тэгвэл би залхаад байна. Юм ярихаар л хайртай юм уу? гээд тэгээд би хайртай гээд л тэгэхээр чанга чанга инээж ганцаараа инээнэ"
"Ниэээ уурлаж байгаа нь хүртэл эгдүүтэй харагдаад байхаар чинь яах юм бээ? Жон Жонгүг. Энэ зүрх удахгүй зогсохнээ" Тэхён зүрхээ даран инээсээр, Жонгүгийг үнсэнэ.
"Одоо гэрт хүргэж өг. Тэгэхгүй бол ээж толгойг маань хэрчинэ шүү"
Тэхён "Ийм аймар үгсийг яаж ийм тайван хэлж чаддаг байнаа.. Миний хайрын толгойг хэрчинэ гэдэг чинь бодох төдийд л бие сонин болж байна"
"Үглээд байлүй хурдан гэрт хүргэж өг! Өдрөөс хойш хажууд үглэхийг чинь сонсчихсон болохоор толгой эргээд унах нь. Тийм болохоор хайрт минь хурдан яваарай даа"
....
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.