"Жонгүг чи юу хийхээ мэдэхгүй байна гэсэн шүү дээ. Чи тэгж их чөлөөт цагтай байгаа юм бол цагийн ажил хийгээч. Тэгэнгээ бодлоо цэгцэлчихнэ. Дээр нь багагүй мөнгөтэй болчихно""Чи цагийн ажил хийдэг юм уу?"
"Тийм ээ. Эндхийн нэг гайгүй дэлгүүрт зогсож байгаа. Цалин нь ч бас чамалхааргүй шүү. Чамайг ч бас танилцуулж болох юм. Хичээл тараад явцгаая" Хусог үргэлжлүүлэн олон юм ярьсангүй хоолоо идлээ.
Хусогийн олон юм асууж ядаргаа болохгүйгээр зүгээр л зөвөлгөө өгдөг нь надад таалагдаж байна.
Бид хоололчихоод эргээд хичээлээ орцгоолоо. Ким Тэхёний тэр хачирхалтай харц нүдэнд харагдаад олигтой ч хичээл хийсэнгүй. Удалгүй хичээл тарж бид цүнхээ үүрсээр гарч явав.Өнөөдөртөө очоод даргатай нь уулзчихаад маргаашнаас ажилдаа ор гэсэн ч даргад нь би таалагдсан, дээрээс нь шинэ бараа ирчихсэн хүн хэрэгтэй байсан болохоор шууд л ажилдаа орох болов. Надад солих хувцас байхгүй ч, Хусог надад хувцаснаасаа өмсүүллээ.
Өмд нь бага зэрэг багадаж байсан болохоор гуяыг минь барьж байв. Тэгэхдээ тийм ч сүртэй биш байсан болохоор би тоолгүй ажилдаа орлоо.
Хусог олон касснуудын нэг дээр нь зогсож харин би саяхан ирсэн бараануудыг машинаас агуулах руу оруулж дараа нь байх ёстой байранд нь өрж тавилаа.
Миний хувьд тийм ч хэцүү ажил биш байлаа. Бүх юм дажгүй ч бага зэрэг орой тарах юм. Ажил дундуураа ээж рүү залгаж ажилд орсноо хэлтэл тэр бага зэрэг санаа зовж байлаа. Өмнө нь би цагийн ажил хийж байгаагүй болохоор тэгж байгаа байх.
Миний ажил Хусогийнхоос өмнө дууссан болохоор би түрүүлж хувцасаа солиод хаалганы хажууд зогсож байтал кассан дээр ээлжээ хүлээн зогсох залуу нүдэнд минь өртөв.
Ким Тэхён яагаад миний байгаа бүх газар явж байдаг юм бэ?
Тэхён авсан юмнуудаа бичүүлэн, картаар тооцоогоо хийчихээд гараад явлаа. Гарахдаа намайг харсан ч, анзааргүй юм шиг зөрөв.
Өөр яахав дээ?Хусог хувцасааа солиод бид хамтдаа гарцгаалаа. Хэсэг явж байгаад бидний гэр өөр өөр зүгт байдаг учраас яалтчгүй салцгаалаа.
Ганцаараа алхаж явтал танил хоолой хажууд сонсогдов. "Найз залуу чинь хүргэж өгдөггүй юм уу?" Тэхён хажууханд гэнэт л гараад ирчихэж би анзааргүй юм уу? Эсвэл тэр үнэхээр ийм чимээгүй юм уу?
" Ингэхэд чи энд юу хийж яваа юм?"
"Дэлгүүр очихоод л" Түрүүн дэлгүүрээс авсан тортой юм руугаа нэг хялам хийлээ. Бид үргэлжүүлэн юм ярьсангүй алхаж явтал тэр дахиад л "Найз залуу чинь хүргэж өгдөггүй юм уу?" гэж асууснаа тамхи гарган асаав.
"Найз залуу бишээ" гэхэд тэр шоолонгуй инээв.
Инээх зүйл юу байна?
"Тэгэхдээ танайх энд байдаггүй биз дээ?" тэр гэрийнхээ яг эсрэг зүг рүү буюу манайх руу яваад байсныг би сая анзаарав.
"Баяртай бяцхан туулай минь" гэснээ цаашаагаа эргэн алхав.
Надтай тоож ч дугардаггүй энэ хүн чинь яачихсан юм бол?
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.