Тэхён нүдээ арай хийн нээж цаг хараад Жонгүгийг цээжийг хуруугаараа хатгаад "Хөөе. Одоо босохгүй бол яг хоцорно шүү""Өнөөдөр амралтын өдөр шт дэ" Жонгүг амандаа бувтнан эргээд гүн нойрондоо автлаа. Жонгүгийн утас дугаран түүнийг нойрноос нь сэрээв. Хараал уншсаар утсаа аван чихэндээ наахад "ЖОН ЖОНГҮГ ОДОО БҮҮР ГАДУУР ХОНОДОГ БОЛЖЭЭ. ХӨӨЕ ГАЗАР ДЭЭРХ ГАНЦ АХ ЧИНЬ ИРЧИХЭЭД БАЙНА!"
"АХАА! Та үнэхээр ирчихсэн юм уу? Вооооо. Одоо очлоо ах минь" Жонгүг хамаг хурдаараа орноос босон хувцаслаад нойрмоглон хэвтэх Тэхёныг сэрлээ.
"Ахаа. Намайг хүргээд өг. Танийг ядарч байгааг мэдэж байгаа ч миний бие. Үнэхээр өвдөж байна та ч энэ өвдөлтийг мэдэхгүй л дээ" Тэхён бараг юу ч ойлгоогүй ч түүнийг хүргэж өгөхөөр босов.
Машинд явах замдаа Жонгүг амандаа бувтнан "Миний ах ирчихэж. Мэдсэн бол гэртээ хонодог байж"
"Өнгөрсөн шөнө болсон зүйлсэд харамсаад байгаа юм уу?" Тэхён түүнээс ингэж асуусанд Жонгүг гайхсан ч тоолгүй хариулав.
"Үгүй ээ. Ахыг ирсэн гэсэн болохоор хөөрөөд л"Тэхён "Бие нь хэр өвдөж байна?"
"Гайгүй ээ"
Тэхён нэг гараараа жолоогоо атган, нөгөө гараараа Жонгүгийн гарыг атгатал Жонгүг гараа татав.
Тэхён гайхсаар түүн рүү хартал Жонгүгийн утас дугарч тэр хойд суудал дээр байх цүнх рүүгээ гараа явуулан утсаа авч байлаа.Үлдсэн замын турш тэд хоорондоо ярилцсангүй. Үнэндээ Жонгүг утсаар ярьсаар л байсан юм.
Гэрийнх нь үүдэнд ирсэн ч Жонгүг ярьсаар л байлаа. Ярианыхаа хажуугаар Тэхёнд хальтхан баяртай гэж хэлээд гэрлүүгээ гүйлээ."Гайхалтай! Тэр намайг үнссэнгүй" Тэхён амандаа үглэсээр үлджээ.
Өдрийн турш Тэхён утсаа харсаар дуудлага ирэхийг хүлээсээр байсан ч түүнд зурвас ч ирсэнгүй, харин Жонгүгийн хувьд энэ өдөр гайхалтай болж өнгөрөв.
Удаан уулзаагүй ахтайгаа уулзаж, гэр бүлээрээ халуу дотно сайхан байлаа.Өглөө Жонгүг Тэхёнийг үнсэлгүй буусанд Тэхён гомдон өдөржин Жонгүг рүү залгалгүй, зурвас бичилгүй түүнийг бичихийг хүлээсэн ч Жонгүг Тэхёнийг таг мартжээ.
Цааш нь хүлээж тэвчилгүй Тэхён утсаа шүүрэн авч гэрээсээ гарлаа.
Замдаа Жонгүг рүү залгаад "Гэрийн чинь үүдэнд очно гараад ирээрэй" гэж хэлчихээд шууд л таслачихав.Жонгүгийн гэрийн ойролцоо очиход тэр аль хэдийнээ гараад ирчихсэн зогсож байлаа. Машинд инээмсэглэсээр орж ирээд "Юу болоод гэнэт уулзъя гэсэн юм?"
"Жон Жонгүг миний тэвчээрийг шалгаж дуусч байна уу? Үнэхээр бүтэн өдрийн дараа ингэж хэлэх байсан юм уу? Өглөө үнсээгүй буусныг чинь мартъя. Гэхдээ бүхэл бүтэн өдөр өнгөрч байхад чи над руу залгасангүй. Ядаж зурвас ч бичээгүй. Энийгээ тайлбарла"
"Үнэхээр... үнэнээр нь үү? Яг үнэндээ мартчихаж.. Уучлаарай даа уучлаарай" Жонгүг Тэхёнийг гарнаас атган уучлал эрэхэд Тэхён түүнийг тоосонгүй.
"Үнэхээр үнэнээр нь хэлсэнд баярлалаа. Намайг мартчихсан. Тиймээ намайг. Өөр хүн бол яая гэхэв бүүр намайг мартчихсан. Одооноос өөрийгөө чамд мартуулахгүй дээ Жон Жонгүг"
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.