Шөнийн 03 цаг 12 минут."Жонгүгаа? Чи чадвал гараад ирээч. Хүсэхгүй байвал хэрэггүй дээ. Унтчихсан л байх даа." Тэхён Жонгүг рүү зурвас бичиж байлаа.
Тэхёний азаар Жонгүг кино үзээд унтаагүй байсан болохоор, Тэхёноос зурвас авсан даруйдаа өөрийгөө хувцаслан гарлаа.
"Орой дуудсанд уучлаарай" гадаа гарахад Тэхён газар ширтэн зогсож байлаа. "Тэхён ахаа? Та арай... уйлчихсан юм уу. Бүх зүйл зүгээр үү?" Жонгүг сандран түүн дээр очтол Тэхён түүнийг тэврэн авлаа.
"Бүх зүйл зүгээр болохоор дахиад юу ч битгий асуугаарай....гуйя. Зүгээр л намайг тэврээд тайтгаруулна... гэж амлаач" Тэхёний сөөнгө хоолой тасалдаж эхлэхэд Жонгүг түүнд илүүтэйгээр санаа зовж байлаа. Гэсэн ч хөдлөлгүйгээр түүнийг тэврэн зогсоно.
Тэврэлдэн зогсох залуусыг харсан эмэгтэй "Жонгүг юу хийж байгаа юм?"
"Ээж?" Жонгүг эргэж харвал гэрийн халаадтай ээж нь хаалга налан зогсож байлаа. Жонгүг сая гарахдаа хэтэрхий яараад, их дуу чимээ гаргачихсан байх. Цонхоор гардаг байж гэж Жонгүг өөрийгөө хараасаар Тэхён руу харвал Тэхёний царай ч бараг харагдахгүй байлаа.
Нүднийх нь урдуур үс нь орчихсон. Урдахаа харж байгаа үгүйг нь мэдэхгүй ч тэр Жонгүгийн ээжтэй мэндлэв. "Сайн байна уу? Эгчээ. Шөнө орой хүүг чинь дуудсанд уучлаарай"
"Зүгээр дээ. Залууст юу ч тохилдож болно шүү дээ. Харин дургүйцэхгүй бол өнөөдөр манайд Жонгүгтай хоноод явдаа. Хэтэрхий оройтсон байна" Жонгүгийн ээж өөр олон зүйл нуршилгүйгээр Тэхёнийг гэртээ урьж оруулав.
"Түрүүн харахад уйлаад байх шиг байсан. Дээшээ гарч тайвшир даа."
Ээж нь ингэж хэлчихээд өрөөндөө орчихов.Жонгүг Тэхёнийг дагуулсаар өрөөндөө ороход Тэхён түүнийг орон дээр нь суулгаад, өөрөө өвдгийг нь дэрлэн хэвтээд хатаж амжаагүй нулимсаа арчаад ярьж эхлэв. "Жимин..."
...
YOU ARE READING
••I don't care••
Romance-Чиний юу хийх яаж амьдрах үхэх нь үү? Амьдарна уу? надад хамаагүй. Чи надад хайртай байсан ч тэр чинь ч бас надад хамаагүй! Тийм болохоор одоо миний амьдралаас зайл гуйя.