1.Санал

9.1K 374 0
                                    

    Өөртөө итгэлтэйгээр яг л фото модель шиг компаний үүдээр алхан орж ирэх сайхан залуу бол Ким Жунин буюу Кай захирал. Түүнийг бизнесийн салбарт Кай захирал гэсэн нэрээрээ алдаршиж залуу саятан захирал болсон тул хүмүүс түүнд их анхаарал хандуулдаг энэ нь ч түүнд таалагддаг нь гарцаагүй. Тэр лифтэнд суухтай зэрэгцэн хэн нэгэн яаран орилсоор түүнтэй хамт лифтэнд суух нь тэр. Кай ч гайхан "кмх" гэж хоолой засахад бүсгүй  түүнийг тоосон шинжгүй бичиг цаасаа барин зогсоно.
  
   Кай " Уучлаарай та өөрөө энэ цахилгаан шатыг ямар хүмүүст зориулагдсаныг сайн мэддэггүй юмаа даа " гээд энгэрийн тэмдгийг нь харснаа " Пак Ханна" гэж ёжлонгуй хэллээ.
  
  Ханна нүдээ эргэлдүүлэн " Хүн л бол хүн ш дээ. Ажилдаа дарагдаж байхад та чинь одоо юун хүн болчхоод.... За та нар шиг балай амьтадтай харьцах хүсэл ч алга " гээд цахилгаан шат зогсоход буун явлаа. Кай ч бага зэрэг цочирдон гайхсан ч дотроо бага зэрэг бухимдах аж.
   
   Кай ажлаа хийж төлөвлөгөө гаргасаар сууж байхад нарийн бичиг нь орж ирээд " Захирлаа шинэ бүтээгдэхүүний хурал эхлэх гэж байна. "
  
    Кай санаа алдан " Ойлгосон болохоор удахгүй очно гээд хэлчих" гээд эргээд ажилдаа анхаарлаа хандуулсан ч нөгөө Пак Ханна гэгч бүсгүй л бодогдоод байх нь тэр. Кай ч өрөөнөөсөө гаран эрхэмсэг алхсаар хурлын өрөөнд ороход бүгд босон хүндлэл үзүүлнэ. Кай суудалдаа суучхаад тэдэнд суухыг дохиход бүгд сууцгаан хурал эхлэлээ.

   " Шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулах маркетингийн ажилтан Пак Ханна байна. " гэснийг сонсон Кай утсаа оролдохоо болин анхаарлаа дэлгэцийн  өмнө зогсох эмэгтэйд төвлөрүүлэв.
  Ханна аль болох сандрахгүйг хичээн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулаж байтал "Болно. Асуух асуулт байна " гэж хэн нэгэн дуугарав. Ханна ч асуулт асуусан хүн лүү харвал цочирдон амаа даран эргэн тойрноо харвал хэлтсийн дарга нь аймшигтайгаар өөр лүү нь ширтэж байхыг харан хэвийн байдалдаа ороод " Юу асуух гэсэн юм захирал аа" Ханна дотроо өөрийгөө хараан энэ төлөвлөлт баларчээ гэж бодсоор гараа тас атгана.

    Кай " Энэ бүтээгдэхүүн зах зээлд тэгээд хэр эрэлттэй байх юм бэ ??"

    Ханна гүнзгий амьсгаа аван "Одоогоор бидний тооцоолсноор зах зээлийн 57%г эзэлнэ гэж тооцоолсон байгаа."

    Кай үл ялиг мушилзан " Миний бодлоор ердөө 26%г л эзлэх юм биш үү, Пак ажилтаан"

    Ханна " Бид сайн судалж тооцсон 57% "

    Кай инээвхийлэн "Чамд итгэе. Гэхдээ би энэ төлөвлөгөөг илүү сайжруулаасай гэж хүсэж байна. Бүр эхнээс нь " гэхэд Ханна уураа арай ядан барьж толгой дохив.
 
  Кай "Хурал дууссан тарж болно. Ааа харин Пак ажилтан ажил тарахаас өмнө миний өрөөнд ирээрэй " гэчхээд гаран явлаа.   
    Харин Ханна хүнд хүнд амьсгалан гараа атгаад дэмий л бухимдана. Кай ялалтын инээмсэглэл тодруулан өрөөндөө орвол Юн туслах байх нь тэр.
 
  Кай хөмсгөө зангидан " Аав юу гэж байна?"
 
  Юн туслах " Эзэнтэн таныг гэрлэсэн тэр үед л өв хөрөнгөө шилжүүлнэ гээд шийдчихсэн байна залуу эзэнтэн. "

   Кай " мэдээд байсан юм. Надаар ямар нэгэн юм хийлгүүлэх нь ойлгомжтой байсан. Та ингээд явж болно оо Юн туслах аа" гэхэд тэр бөхийчхөөд гаран явлаа.
  Кай харин хөмсөг зангидан элдвийг бодно. Түүнд энэ гэрлэлт гэх үг их хэцүү санагдаж байлаа. Учир нь энэ бол том хариуцлага. Түүний хүрээлэл дэх хүүхнүүд гэхээр эхнэр болгочхоор нэгэн нэг ч байхгүй. Эд хөрөнгө, царайнд минь уярсан хуурамч амьтад гэж тэр бодно .    
   Хуурамчаар гэрлэх гэсэн ч түүнд санаанд орох ямар ч эмэгтэй байхгүй байлаа. Гэнэт хаалга тогшин Ханна орж ирэхэд Кайд нэг санаа төрсөн бололтой чөтгөрийн инээмсэглэл тодруулаад Ханнаг суухыг дохиход энэ бүхэнд Ханна бага зэрэг айж сандарч байлаа. Түүний толгойд халагдах болов уу?  Тэр яах гэсэн юм бол л гэж бодогдож байв.

   Кай өнөөх л алдарт инээмсэглэлээ нүүрэндээ тодруулан " Пак Ханна надад чамд тавих нэг санал байна. "

    Ханна түгдрэн " Санал ?"

    Кай " Тийм ээ. Хамгийн гол нь энэ бүхэн зөвхөн бидний дунд л үлдэх ёстой. "

    Ханна " Энэ ямар нэг хуулиас гадуурх ..."

   Кай " Үгүй дээ. Зүгээр л зарим нэг талаараа бусдыг хуурсан харилцан ашигтай санал байх болно"

  Ханна " Гэхдээ би яагаад намайг зөвшөөрнө гэж бодсон юм?"

   Кай хөмсгөө өргөн "Учир нь надаас хэн ч татгалзаж чаддаггүй юм" гэхэд
Ханна зүгээр л нүдээ эргэлдүүлнэ.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now