7.

4K 240 0
                                    

***Амралтын өдөр

   Жунин уулзалттай гээд өглөө эрт явсан болохоор Ханна гэрээ цэвэрлээд бага сага юм идээд сууж байтал Сүён залгах нь тэр.

  Сүён " Би нэг газар зураг авалтанд орох хэрэгтэй байна. Хамт явцгаах уу?"

   Ханна " Мэдээж. Би одоохон гарлаа. Хаана юм?"

   Сүён " Үгүй дээ. Би очоод авъя. Түр баяртай"
  Ханна даавуун усан цэнхэр урт даашинзаа өмсөөд Сүёныг хүлээхдээ яагаад ч юм түүгээр бахархана. Учир нь ажлынхаа хажуугаар фотомодел хийж өөрийн мөрөөдлөө хаяагүй болохоор л тэр байх. Бүхнийг амжуулж байгаа нь Ханнад үнэхээр их биширмээр санагддаг юм.
Удалгүй Сүён ч ирж тэр 2 түүний зураг авалтын газар бус усан онгоцон дээр гарцгаав. Ханна ч ийм газар зураг авалт нь болно гэж яахан мэдэх билээ багахан гайхсан нь илт харагдана.

  Сүён инээмсэглэн " Ханна минь дээ,  наад нүд ээ "

  Ханна сая л ухаан орж " Чи усан онгоцон дээр зураг авалттай гэж яагаад хэлээгүй юм бэ?"

  Сүён " Тэгвэл чи надтай хамт явах байсан гэж үү? " гэж Ханнаг шоглон инээлдсээр өөрсдийн байрлах өрөөндөө ирцгээв.
  Энэ усан онгоц яг л титаник шиг тийм л том бөгөөд дээд тавцан дээрээ усан сантай мөн казино ресторан гээд цөм бүрдсэн байх аж.
    Ханна казиног нь сонирхон нэг тоглосон ч мөнгөө алдчихаад урвайснаа өөр зоосны тоглоом дээр очин тоглож эхлэв. Ханна ч бооцоо тавин хожоод ялсандаа баярлан дэвхцэж хожсон зооснуудаа цуглуулж байтал казиногийн ажилчид түүнийг барин чирж эхлэлээ.

   Ханна эсэргүүцэн " Хөөш намайг тавиач. Яаж байгаа чинь энэ вэ?!" гээд аль болох мултрахыг хичээж байтал хэн нэгний гар Ханнаг татан ажилчдаас салгах нь тэр. Ханна гайхан харвал Жунин байлаа.

  Ханна гайхан " Чи яагаад энд байж байдаг билээ?"

  Жунин Ханнагийн асуултыг үл тоон ажилчдад хандан "Тэр миний эхнэр түүнд яаж хандаж байгаа чинь энэ вэ?" гэж ширүүхнээр хэлэв.  
   Ажилчид бөхийн уучлалт эрэхэд Кай тэдэн рүү хатуухан үг хэлээд хөөлөө.

  Жунин " Чухал ажилтай болохоор явлаа" гээд Ханнагийн үгийг ч сонсолгүй яваад өгөв. Ханна ч нэг усан онгоц дээр юм чинь таарах байх гээд нэг их юм бодолгүй Сүён руу яарлаа.
  Сүён усан онгоцны тавцан дээрх усан санд зураг авалттай болохоор Ханна лифинд суун дээш өгсөв.
   Сүёны зураг авалт аль хэдийнээ эхэлчихсэн байх бөгөөд зургаа авахуулах зуур хамрах модель нь гээд нэг царайлаг залуу ирлээ.
   Гэнэт өнөөх залуу нь зураг авалтынхаа үеэр Сүёныг үнэсчхэв.

   Сүён түүнийг шуудхан түлхээд илт бухимдан " Ийм гаж амьтдыг яах гэж зураг авалтад оруулдаг байна аа" гээд Ханнаг дагуулан явах гэсэнд өнөөх модель залуу Сүёныг чирэн лифтэнд суулаа. Ханна Сүёныг дуудан араас нь гүйн очсон ч хожимдон лифтний хаалга яг урдуур нь хаагдав. Сүён залууг аль болох түлхэн цохих ч түүнд огт нөлөөлөхгүй байх нь харамсалтай.

   Сүён" ХӨӨШ МУУ ГАЖ ДОНТООН БОЛИОЧ " гэх ч тэр залуу түүнийг нүүр нүдгүй үнсэж байтал лифт гэнэт зогсон хаалга нь нээгдэв. Гэтэл хэн нэгэн нөгөө залууг цохин Сүёныг тэврэн авлаа. Сая л ухаан орсон Сүён тэр хүнийг харвал өмнө Ханнагийнд танилцсан Сухо байв.

  Сухо " Өрөө чинь хаана вэ ? Хүргээд өгье"
  Сүён толгой дохин өрөө рүүгээ түүнийг түшин зүглэв. Яагаад ч юм Сүёны зүрх хүчтэй цохилж сандарч  байлаа.
  Сухо Сүёныг орон дээр нь суулгаад бүтээлэг нөмрүүлж өгөв.

  Сүён ичингүйрэн " Баярлаа"

  Сухо инээмсэглэн " Зүгээр дээ. Хэн ч байсан ингэнэ шүү дээ. Одоо зүгээр бол би ингээд явлаа. Сүйт бүсгүй маань хүлээж байгаа байх. "
  Сухогийн сүүлийн өгүүлбэр Сүёныг царцаачих шиг л болов.

  Сүён муухан инээн " Тэр азтай бүсгүй чинь хэн юм бэ дээ"

    Сухо " Тэр нөгөө чи танина даа. Лура"

   Сүён бүр ч цочирдож байв. Ямар ч байсан гараа даллан Сухог үдэж өгч Лурагийн талаар бодол болон суув.

   Удахгүй Ханна орж ирэн "Юу болсон юм бэ, Сүён. Тэр муу хөгийн амьтан яасан?"

   Сүён толгой сэгсрэн " Зүгээр ээ. Тайвшир. Сухо надад тусалсан. Тэгээд сая гараад явсан " гээд дуугаа хураан хөлөг онгоцны цонх руу харцаа шилжүүлэв.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now