12.

3.2K 214 0
                                    

***Ханнагийн талаас

  Би ер нь яах ёстой юм. Хуурамч ч гэсэн түүнийг нөхрөө гэж бодож байхад тэр намайг эхнэр байтугай хүн ч гэж үзэхгүй байна. Гомдмоор юм аа.....
  Элдэв зүйл бодохоо болихоор шийдээд ажилдаа төвлөрлөө. Тэгсэн яасан албаар сануулах мэт нөгөө сайхан Кай захирал гуай намайг дуудсан гэнэ. Аххх уулзмааргүй байхад ... Гэхдээ...
  Хаалгыг нь тогшин ороход тэр бичиг цаас руугаа их л нухацтай харан сууна. Уул нь түүнд татагдаад байгаа ч надад сэтгэлгүй хүн болохоор өвдөж байна.

   Би ёжилсон төрх тодруулан " Ямар сүнс чөтгөр нь чамд намайг энд ажилладгийг сануулаа вэ, Ким Жунин?!"

  Кай духаа илснээ " Ханна чамд юу ч хэлээгүйд уучлаарай. Ажил ихтэй байсан учраас мартчихаж "

  Би амархан бууж өгөхгүйг хичээн "Надад хэлэхээ биш харин намайг байдгийг мартсан юм биш үү? "

Жунин " БИТГИЙ ПАК ХАННА" гээд гүнзгий амьсгаа авснаа үргэлжлүүлэн  "Ачаалал ямар их байгааг чи ч би ч мэднэ ш дээ"

  Тийм ээ. Түүний хэлдэг зөв. Шинэ бүтээгдэхүүн гаргах гээд дээр дооргүй л хичээж байхад би худлаа гоморхоод л. Гэхдээ тэр яагаад над руу хашхираад байгаа юм бэ? 

  Би уруулаа хазлан " Кммм өөр хэлэх үг байхгүй бол явлаа. Тэгээд надад бас ярих юм байгаа ч шинэ төслийн ажил дууссаны дараа хэлье" гээд түүнийг хариу хэлэхээс өмнө өрөөнөөс нь гарлаа.
 
  Яагаад сонин болоод байгаа юм бол оо. Гэм хийсэн юм шиг санагдах ч нулимс гарах гээд ч байх шиг. Магадгүй зүгээр л Жунин гэнэт орилсонд цочирдсон байх .
 
  Ширээндээ ирэн суугаад ажлаа хийж байгаад тарах цаг болов уу үгүй шууд л ажлаасаа гарлаа. Машиндаа суун гэрийн зүг хөдлөв. Гэртээ ирээд шууд л машиндаа байлгаж байсан чемоднаа оруулж Жунины өрөөнд оруулан өөрийн зүйлсээ цэгцэллээ.   
  Учир нь миний өрөөнд Мисү байгаа болохоор өөр унтлагын өрөө байхгүй. Ядаж хэдэн өдөр ч гэсэн эхнэр хүн шиг байж байгаад түүнээс салсан нь дээр гэж бодогдоно.
  Доош буун гал тогоо руу орон оройн хоолоо хийж эхлэлээ. Хоол болохтой зэрэгцэн үүдэнд дуу шуутай инээн орж ирэх тэр 2ыг харан гараа чанга гэгч нь атгав.

   Би худал инээн " Ирцгээв үү?"

  Мисү ярвайснаа мөн л хуурамч инээмсэглэл тодруулан " Чамайг ирэхгүй байгаад их санаа зовж байлаа"

   Мөн тийм байх даа ичээсэй Сун Мисү. Дотор муухайрам юм.

  Жунин гарнаас минь атган "Хоол хийгээ юу. Өлсөж байлаа. Чиний гарын хоолыг хурдхан шиг л идмээр байна шүү"

  Зүрх минь ямар хурдан цохилно вэ.

  Би инээмсэглэн "Тэгвэл гараа угаачхаад ирээ. Би ширээгээ засчихъя " гэхэд тэр минь толгойгоо дохин өрөө рүүгээ зүглэв.

  Харин Мисү хялалзсаар өрөө рүүгээ оров. Уг нь бол миний өрөө юм сан.  
   Хамгийн гол нь олон өрөөтэй ч унтлагын өрөөгөөр тохижуулсан нь 2хон л болохоор л би буйдан дээр нэг удаа унтсан. Үнэхээр тухгүй.

   Бид 3 ч хоолоо л идэцгээж хоорондоо элдэв зүйлс ярилцсангүй.  
  Хоолны дараа би аяга угаах гээд босов.

  Мисү " Би угаачихъя Ханна "

  Би " Аан за, баярлаа " гээд Жунины өрөөнд орлоо.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now