Casting pt

1.7K 92 0
                                    

Johnny: Бүгд цугласан болохоор ярилцлагаа эхэлье.

Кай: Байж бай даа. Үсээ янзлаадахъя.

Johnny: Хурдлаарай.

30 минутын дараа

Johnny: Кай чи арай хэтэрнэ ээ. Ханна чам шиг маяглахгүй байгааг харж байна уу?

Кай: Ойлголоо доо. *бувтнах* Ханнад угаасаа янзлаад байх юм байх биш.

Ханна: Юм хэлсэн үү, КИМ ЖУНИН

Кай: Юу ч гээгүй ээ.

Johnny: Гэр бүлийн хэрүүл эхлэхээс өмнө ярилцлагаа эхлүүлцгээе. ЯГ ОДОО.

@KhuslenOtgongerel0

Q: Кай-с Ханна чамайг зоддог уу? гэсэн байна.

Ханна: Юу асууна вэ? Би юу гэж хайрыгаа зоддог юм.

Johnny: Чамаас биш Кай-с асууж байна ш дээ.

Ханна: Тэгээд би хэлээд байгаа биз дээ. Зоддогүй ээ гээд. Алив чи хэл л дээ. Би чамайг зоддоггүй биз дээ!

Кай: *сандрах* Тийм ээ тийн. Дараагийн асуултаа асуугаарай.

Q: Ханна хөөрхөн хүүтэй болоорой.

Ханна: *wink* Мэдээж. Мааш хөөрхөн хүүтэй болно оо.

@Ysk_Nj

Q: Ханна Кайг анх юу гэж бодсон бэ?

Ханна: Баян айлын эрх тэнэг амьтан л гэж бодсон. *шивнэх* Ер нь одоо ч хэвээрээ.

Q: Кай анхны хайр чинь уу?

Ханна: Тийм. Үгүй.

Кай: Юу гэсэн үг юм? Аль нь юм?!

Ханна: Мэдээж Кай миний анхны хайр........... Биш.

Кай: Тэгээд хэн юм?

Ханна: Магадгүй Я- гаар эхэлсэн нэртэй хүн байх. Дараагийн асуулт руугаа шилжиж болох уу?

Johnny: Mэдээж.

Q: Кай өмнө нь юу хийж амьдарсан хүн бэ?

Кай: Энэ их ярвигтай л даа. Яриад байх юм биш. Буруу замын л юм.

Q: Ханнагаас нуусан хар бараан юм байгаа юу?

Кай: Би түүнтэй энэ тухай ярилцсан байгаа. Бас тэр минь их ухаалаг. Өнгөрсөн бол өнгөрсөн гээд намайг ойлгосон.

Кай Ханнагийн гараас атган жаргалтай нь аргагүй инээмсэглэхэд Ханна ч бас инээмсэглэх нь тэр.

Q: Лура яагаад Кайд тусласан бэ?

Johnny: Лура ирээгүй болохоор би хариулъя. Лура Ханнагийн төлөө Кайд итгээд үзье гэж бодсон. Тэгээд л найзынхаа хайрыг биелэхэд нь туслахаар шийдсэн.

@Erdene_e

Q: Ханна баян айлын охин байж яагаад Кайн компанид ажиллаж байсан юм бэ?

Ханна: Хэдий би ээж аавтайгаа тэр үед амьдарч байсан ч эдийн засгийн хараат байхыг хүсээгүй. Бие даасан байхыг илүүд үздэг хүн л дээ, би.

Q: Кай чи яаж Ханнаг багынхаа найз гэдгийг мэдэж таньсан бэ?

Кай: Эцэг эхийнхээ уулзалтын дараа аав ээжээсээ асуугаад мэдсэн. Тэгээд л санасан даа.

Ханна: Надад эртхэн хэлчихгүй.

Кай: Үжүжүүжү Хөөрхөн юм байгаан

Johnny: Дараагийн асуулт -_-

Q: Кай чи яагаад Ян захиралд дургүй юм бэ?

Кай: Тэр их зэвүүн залуу л даа. Харваас нэг тийм хорон, дотуур тамиртай, атхаг санаатай хүн шиг санагддаг л даа. Бас Ханнатай дотно царайлаад байдаг нь их уур хүргэдэг.

Ханна: Зүгээр харддаг болохоороо дургүй гээд л хэлээч дээ.

Кай: ЗАЗА ТИЙМ ЭЭ ТИЙН. БИ ХАРДСАН ЮМ. ТЭГЭЭД ЯАДАГ ЮМ!

Ханна: Хөөрхөн байгаа биз. Бүр хайр хүрчихлээ.

Кай: *ичих*

Johnny: За асуулт хариулт маань энэ хүрээд дууслаа. Бүх уншигч нартаа баярлалаа. Миний бусад бичвэрүүдийг ч бас уншаарай гэж гуйя даа. Энэ хүрээд баяртай.

Ханна&Кай: Баяртай. Бидний хайрын тухай энэ хүртэл уншиж дэмжсэн хүн бүрт баярлалаа.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now