3. Үеэл Дүү??!

4.5K 304 0
                                    

   Кай Ханна 2ыг гэрт орж ирэхэд ноён болон хадагтай Пак нар тэднийг том өрөөнд суулгав.

  Ханна сандран " Аав ээж бид 2 гэрлэхээр шийдсэн. Бас...." гээд ярьж амжаагүй байхад хадагтай Пак "Огтхон ч танихгүй залуутай чамайг шууд гэрлүүлэхийг зөвшөөрөх тэнэгүүд юм шиг харагдаад байна уу? Мэнд ус байтугай танилцаагүй байхад " гэв.

Кай шууд л сандран босч зогсоод "Намайг Ким Жунин гэдэг. KJ группийн өв залгамжлагч. Ким Дунжу -н ганц хүү. Бас би охинд чинь маш их хайртай. " гээд нэг амьсгаагаар дуржигнуулав.
 
  Гэнэт Ханнагийн аав чангаар инээд алдан " Дунжугийн маань хүү байна ш дээ. Эхнэр минь санаж байна уу? Нөгөө жоохон хүү чинь ийм том болж шүү дээ "

  Ханнагийн ээж толгой дохин дулаахнаар инээн " Жунин хүү минь Үри маань сайн байгаа юу?"

   Жунин ч толгой дохин инээгээд "Ээж сайн байгаа санаа зоволтгүй. "
    Уур амьсгал хамаагүй зөөлрөөд ирэхэд тэд ч инээлдэн ярьсаар хооллоцгоов. Гэтэл бөөн дуу шуу болсоор Ханнагийн үеэл орж ирэв ээ.
   " Хээ ахаа эгчээ яасан баяртай байх юм айн? " гэсээр орж ирэхэд Кай хойш харвал түүний сайн найзуудын нэг Чанёол дүрээрээ зогсож байв.

  Жунин малийн инээж " ПАК ЧАНЁОЛ ААА" гээд гүйх шахам очиж гар цохилцон инээд алдацгаав.

  Ханнаг хоолойгоо засахад л тэр 2 ухаан орон дуугаа намсгалаа.

  Ханна "Жунин чи одоо болно. Би дүүтэйгээ мэнд мэдэлцмээр байх юм" гэхэд Жунин хачин царайлан холдоход Ханна Чанёолыг тэврэн зүүгдэж явсаар тэд ширээнд сууцгаав.
   Үнэндээ Кай багагүй балмагдаж байсан юм. Дүү дүү ???
Хоолны дараа анхны асуудалдаа ороход Чанёол гайхаж орхив. Үеэл нь найзтай нь гэрлэх гэж байгаа нь гэнэтийн байлаа. Харин Ханнад тэр 2 найзууд гэдэг нь Кайд Ханна Чанёолын үеэл гэдэг гээд тэдэнд энэ бүхэн хорвоо дэндүү жижиг гэдгийг батлах мэт байв.
   Кай Чаньёол 2 гадаа ярилцахаар шийдэн гарцгаалаа.

  Кай " чи бүр эгчээ биднээс нуужээ. ДҮҮ ДҮҮ?! БУРХАН МИНЬ."

  Чанёол " Нуугаагүй ээ. Тэглээ ч би түүний дүү биш. Тэр л тэгж мөрөөддөг юм. Бид чацуу. Ханна миний үеэл байхгүй юу даа. Тэглээ гээд чи яагаад бухимдаад байгаа юм ?"

  Кай төв царайлан " Бухимдаагүй ээ. Би зүгээр л зүгээр л хайртай эмэгтэй минь найзын минь ҮЕЭЛ нь гэдэгт дэндүү гайхсандаа л.... Ер нь би ингээд явлаа. Гэртээ харилаа. Баяртай Ёол "

   Чанёол гараа даллан " Баяртай Жунин "

   Кай гэртээ ирэхэд харанхуй гэр нь түүнийг угтан авлаа. Мэдээж шүү дээ. Тэр ганцаараа амьдардгаас хойш. Түүний толгойд Ханна Чанёолын үеэл гэдэг нь л бодогдож эргэлдсээр. Тэр хорвоо дэндүү жоохон байгаад л бухимдан нүдээ даран элдвийг бодсоор хэвтэж байснаа нэг л мэдэхэд тэр нойрны ертөнцдөө очсон байх аж.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now