16.

3.1K 209 0
                                    

  Өглөө нь Жунин намайг ажилдаа хэсэгтээ очилгүй амар гэлээ. Би ч яахав худлаа үнэн зөвшөөрөөд үдээс өмнө гэрээсээ гарав.
  Дэлгүүр орж хувцас хунар хараад явж байтал танил царай харагдлаа.   
Яах аргагүй Мисү байсан даа. Өдийд ажил дээрээ баймаар юм.
  Би ч сониуч зандаа хөтлөгдөн түүнийг дагавал нэг кафе руу яваад орчхов. Би ч бас түүнийг даган орлоо. Нэг хүнтэй уулзаж байгаад гараад явчхав. Намайг араас нь гарахад Мисү харагдсангүй.

  Гэнэт хойноос " Намайг дагаа юу ?"

  Би сандран " Мисү зүгээр чамтай мэндэлье гээд л  "

  Гэнэт надтай аятайхан яриад эхэллээ. Энэ хүнд бас хүн шиг зан байдаг юм гэж бодогдоод амжив.
 
  Бид хоёр алхаж явсаар нэг явган хүний гарцны хажууд ирээд зогсоцгоолоо.

  Гэнэт Мисү гарыг минь татан атгаад "Уучлаарай өөр аргагүй боллоо доо. Чи өөрөө л ийм байдалд хүргэлээ. " гээд зам руу алхлаа.

  Би том нүдлэн түүн рүү харахад Мисүг нэг машины нүдэн дээр минь мөргөчхөв. Сая л гараас минь татаж байсан хүн одоо машинд мөргүүчихсэн хэвтэж байна. Юу болов оо? Би түлсэн юм шиг санагдаад байх чинь. Гэхдээ сүүлд хнлсэн үгнүүд нь ямар учиртай юм бол оо?

  Гэнэт хэн нэгэн орилон " ЧИ ТҮҮНИЙГ ТҮЛХЧИХЛЭЭ " гэх нь тэр. Дуу гарсан зүг харвал манай ажлын газрын Мина гээд бүсгүй байлаа.

  Хэн нэгэн миний мөрөнд хүрэн "Зүгээр үү? Би бүгдийг харсан. Тайвшир Ханна "

  Мина уурсан " Ханна чи яаж байгаа юм. Би харсан. Мисү чамд ямар гэм хийсэн гэж..." гээд яриад л байв.

  Би юу ч ойлгохгүй байна.

  Би эргээд харвал Сухо зогсож байх нь тэр.

  Би сулхан толгой дохин " Мм зүгээр ээ "

  Нэг л мэдэхэд Мисү эмнэлэг рүү би цагдаагийн газар луу хөдөлсөн байлаа.

Цагдаагийн газар

  Мина хялалзан " Мисүг Ханна түлхсэн. Тэр үнэхээр хөгийн хүүхэн юм"

  Би уул нь тэгээгүй шүү дээ. Үнэнээ л хэлье.

Би  " Үгүй би түлхээгүй ш дээ. Мисү өөрөө л..."

  Мина " Мисү өөрөө машинд дайруулна гэж үү? Ямар ч хүн тэгэхгүй. Чи түүнийг түлхсэн Пак Ханна "

  Сухо " Үгүй ээ. Тэр тэгээгүй. Би тэр 2ыг харсан байсан юм " гэж хэлэхтэй зэрэгцэн Жунин Сүёон 2 орж ирэв.

  Би шууд л Жуниныг тэврэн " Би тэгээгүй ээ. Энэ үнэн шүү"

Жунин толгойг минь илээд " Би чамд итгэж байна аа Ханна. "

  Магадгүй энэ үг надад дутагдаж байсан байх тэр намайг зөрүүлэн тэврээд бид хэсэгтээ тэврэлдэн зогсоцгоолоо. Би арай тайвшран Жунины тэврэлтээс салахад Сүён гараас минь атгаад авав. 

  Би түүн рүү эгцлэн хараад " Сүён чи надад итгэнэ биз дээ."

  Сүён инээн " Тэгэлгүй яахав дээ. Бид чинь найзууд шүү дээ"

  Зохиолчийн талаас:

  Харин энэ бүхнийг харах Мина амандаа үглэн тэднийг хараасаар Ханнаг шууд л цохиод авахад бэлэн мэт шүдээ зуун сууж байх нь харагдаж байлаа.
   Цагдаагийн газрын хаалгаар бардам гэгч нь алхсаар тэдний дэргэд Лура ирэхэд бүгд түүн рүү анхаарлаа хандуулах нь тэр.

  Мина жуумалзан " Танай энэ найз чинь Мисүг машин зам руу чирээд түлхчихсэн. Ичих ч үгүй өөрийгөө өмгөөлөх юм. Мисүд ямар их санаа зовж байна гээч"

  Лура хүйтнээр " Тэгж их санаа чинь зовсон юм бол эмнэлэг рүү явахгүй яасан юм! Хүний мууд дурладаг чам шиг нэгэнд Ханна доромжлуулаад байхаар арчаагүй нэгэн биш. Тэглээ ч хяналтын камераар шүүгээд л энэ асуудлыг шийдчихнэ" гэхэд Мина хэлэх үггүй болох нь тэр.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now