6.

4K 241 5
                                    

Тэр 2 өдөр хоногийг аргацаан бал сараа дуусган хамт амьдрах гэртээ ирцгээв. Бал сарын өдрүүдэд тэд хамаагүй дээр харьцаатай болсон бөгөөд Ханна цаашид түүнтэй хамт байхдаа санаа зовж, биеэ барихаа больсон юм.
Жунин Ханна 2 эргэн ажилдаа ороход Ханнад бага зэрэг эвгүй санагдаж байв. Учир нь түүнийг үргэлж хүмүүс ажиглаж, анхаарал хандуулах болсон нь таалагдахгүй байлаа.
Ханна ажлаа хийн сууж байхад дуу шуу болон ямар нэгэн зүйл болоход тэр сонирхон суудлаасаа босон очвол түүний сайн найзууд бас ажлын хамтрагчид нь ирсэн байв. Ханна баярлан тэднийг тэвэрч авлаа.

Суёон инээмсэглэн " Ханна тайвшир, би амьсгалж чадахгүй нь. Бас хуримд чинь очиж чадаагүйд уучлаарай. "

Лура үсээ хойшлуулан " Чи илүү эрт хэлэх хэрэгтэй байсан юм. Одоо ажилдаа орцгооё "

Ханна толгой дохин " Ажил тараад манайх руу явцгаах уу айн?" гэхэд Сүён дуртайяа зөвшөөрөх бол Лура зүгээр л нүдээ эргэлдүүлэв.

****** Ресторанд

Жунин өөрийн 2 найзтайгаа буу халан суух аж.

Сэүн " Ким Жунин хүний хүн болох гэж. Уул нь ганц бие өвгөн болно гэж бодож байсан юм сан " гээд Сухотой хөхрөлдөнө.

  Жунин нүдээ эргэлдүүлэн " Болно оо. Өнөө орой манайд багахан наргих уу даа. Ойрд огт уулзалдсангүй. "

Сэүн малийн " Тэгье ээ. Эхнэртэй чинь ч бас уулзая. Харин одоо би компани руугаа явлаа. Орой тэгээд уулзая. "
Сэүнийг гарсны дараа Сухо Жунин 2 ч ойр зуурын юм яриад ажил руу салцгаав.

Орой болоход Ханна Суёон Лура 2ыг дагуулан гэртээ ирлээ. Тэр 3 ойрдоо уулзалдаагүй болохоороо элдэв зүйлсийг ярилцсаар вино ууцгаан сууж байхад Жунин Сэүн Сухо 3 ч ороод ирэх нь тэр.
Ханна Жунин 2 бие бие рүүгээ ямар чөтгөр нь вэ гэсэн харцаар харцгаах аж.

Жунин хоолойгоо засаад " Ханна хайрт минь гэрт зочинтой гэж надад хэлэхгүй дээ. "

Ханна худал инээн " Харин чи өөрөө зочинтой ирнэ ээ гээд хэлчихгүй. Ямар ч байсан наашаа сууцгаа. Танилцацгаая тийм ээ"

Сэүн Жунинд хандан " Чи ч үзэсгэлэнтэй эхнэртэй болжээ. Бас найзууд нь ч бас их царайлаг юм. "

Сухо инээмсэглэн  "Жунин чи үнэхээр... Би чамаар бахархаж байна дүү минь "

Жунин "Энэ цусгүй цагаан залуу бол Сэүн. Аа харин энэ уйлж инээж байгаа нь мэдэгдэхгүй залуу бол Сухо. "

Сэүн гараа зангидан " КИМ ЖУНИН" гэж шүдээ зуун хэлэх бол Сухо зүгээр л нүдээ эргэлдүүлэн тэд буйдан дээр сууцгаав.
Тэднийг харан Ханна Сүён 2 шоолон инээхэд тэд ч даган инээлдэв.

Сүён Сэүнд ойртон "Чи миний мөрөөдлийн залуу байна. " гэсээр гарыг нь сугадан хажууд нь суулаа.
Тэд ч инээлдэн дотно ярилцана.

Сухо үүд рүү зүглэн " Цаг орой болж би ингээд явлаа. "

Сэүн Сүёноос гараа зөөлөн татан аваад " Хён би тантай хамт явъя. За баяртай" гээд гараа даллан гарлаа.
Сүён Лура 2 ч бас гэртээ харихаар явцгааж гэртээ Жунин Ханна 2 л үлдэв.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now