2.Дарангуйлагч

4.6K 324 0
                                    

    Ханна " Тэгээд яг ямар санал юм бэ дээ, хэлээч "

   Кай нухацтайгаар " Чи надтай гэрлэх үед би ааваасаа өв хөрөнгийг нь өвлөн аваад хэдэн сарын дараа 2уулаа сална" гэхэд Ханна түүн рүү чи солойтой юм уу? гэсэн харцаар түүн рүү харлаа. Кайг хоолойгоо засахад л тэр ухаан оров.
  
    Ханна "Тэгээд надад ямар ашиг байна аа?"

   Кай хамраа үрчийлгэн " Юу хүссэнээ надаас авч болно. Би бүгдийг нь биелүүлнэ. Жишээлбэл тушаал дээшлүүлэх, төлөвлөгөөнд чинь туслах, ар гэрийг чинь санхүүжүүлэх гэх мэт"

   Ханна " тэгвэл миний нийт 5н хүслийг биелүүлнэ гэвэл бодож болох юм."

   Кай залхсан аятай " Зүгээр л зөвшөөрчих. Бас бид гэрээ хийх хэрэгтэй шүү"

   Ханна " Наад өнгө аяс чинь таалагдахгүй байна. Албатай юм шиг хүнээс гуйж байж. Больчихъё больчход л болох биш үү? " гээд өрөөнөөс нь гаран шууд л лифтэнд суун 1 давхарт буун үүд рүү зүглэж байтал хэн нэгэн ч гэж Кай түүний гарнаас татан энгэртээ наан тэврэх нь тэр. Ханна түүнийг өөрөөсөө түлхэх гэж оролдсон ч энэ нь бүтсэнгүй. Ажлын тарах цаг болохоор олон хүн тэднийг харан шивэр авир хийн шивнэлдэцгээнэ.

   Кай гэнэт бүгдэд сонсогдохоор " Би чамайг зөвшөөрүүлэх болно оо гэсэн байх аа"
  
   Ханна сандран " Чи чинь юугаа яриад байна аа. " гэж түүнийг түлхсэн ч түүнээс өөрийгөө хөндийрүүлэх нь битгий хэл Кай улам л түүнийг чанга тэвэрч байснаа Ханнагийн мөрнөөс нь барин өөрөөсөө хөндийрүүлээд Кай Ханнаг өөр лүүгээ харуулаад " Пак Ханна 2уулаа гэрлэе. Аав ээжүүдтэйгээ ч уулзацгаая " гээд орилоход хүн бүхэн орилолдох нь тэр.

  Кай зэвүүнээр " Чи эсэргүүцвэл чи хөгийн хүүхэн  харин би өрөвдөлтэй залуу болоод л дуусна. Аа бас би чамайг халах юм байна ш дээ. Тийм ээ тххх"
  
   Ханна уурандаа гараа атган уруулаа хазаад " Тийм ээ гэрлэцгээе Жунин аа" гэхэд хэт уурласнаас болж түүний нүдэнд нь нулимс хуралдах аж. Харин энэ байдлыг хүмүүс баярлаж гайхширсандаа гэж бодоцгоох нь өрөвдөлтэй.
   Кай Ханнаг мөрөөр нь өөртөө наан тэврээд хүмүүст хандан " Миний хайрын гэрч болсон та нарт баярлаа" гэсээр их л баяртай инээмсэглэнэ.    
    Кай Ханнаг дагуулан гарч тэд машинд сууцгаан хөдөлцгөөв.

   Ханна уурлан " Чи чинь өвчтэй юм байна ш дээ. Яагаад надад ингэж хандаж байгаа юм? Эсвэл одоо хамтдаа үхэцгээх үү?" гээд түүн рүү дайрав.
 
    Кай түүнийг нэг гараараа хүчтэй түлхэн зам руугаа харсаар "ХАРИН ЧИ ӨӨРӨӨ ӨВЧТЭЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ҮНЭНЭЭСЭЭ ҮХЭХИЙГ ХҮСЭЭ ЮУ?? БИ ЯМАР ЧАМТАЙ ЖИНХЭНЭЭСЭЭ ГЭРЛЭЕ ГЭСЭН БИШ ТҮР ЖҮЖИГЛЭЭД БАЙЖ БАЙХАД БОЛОХГҮЙ БАЙНА УУ????!!" гэж орилов. Түүний энэ гэнэтийн байдалд Ханна цочирдон
" Ойлголоо. Жүжиглээд өгье " гээд буруу харан уруулаа унжуулаад суучихлаа. Кайд энэ нь эгдүүтэй санагдан үл ялиг инээснээ " Танайх хаана юм? Хүргээд өгье. "

Ханна уруулаа унжуулсан чигтээ "Ганнам дах нөгөө нэг хотхоны 5 дах хаус "

   Кай хөхрөн " Нөгөө нэг хотхон гэнэ ээ ?"

  Ханна " Яагаав дээ цаад захад нь байдаг "

   Кай инээсээр " 2уулаа чинь их ойрхон амьдардаг" гэснээ уулга алдан  " Чи баян айлын охин байсан юм уу? "

  Ханна толгой дохин " Яасан баян айлын охин биш юм шиг харагдсан юм уу? " гэхэд Кай үг хэлсэнгүй. Тэр 2 юу ч ярилгүй явсаар Ханнагийн гэрийн үүдэнд ирцгээлээ.

   Кай "Би аав ээжид чинь бэлэг авдаг байжээ дээ??"

   Ханна түүн рүү том харан " Бэлгээр сэлтээр яах гэсэн юм?"

   Кай " Би аав ээжтэй чинь танилцах гээд байна ш дээ. "

   Ханна" Аан зүгээр дээ. Тэд тоохгүй дээ. Алив оръё. Нээрээ чи яах гэж аав ээжтэй уулзах гэсэн юм ??"

  Кай духаа алгадан " 2 уулаа гэрлэнэ ш дээ. "

  Ханна "Би уул нь зөвшөөрөөгүй....."

  Кай хөмсгөө зангидан " Яасан гэнэ ээ!!"

  Ханна сандран" Юу ч гээгүй ээ. Алив орцгооё. " гэж инээн Кайг түлхэн хаалга руу зүглэв.

  Ханна амандаа "Муу хөгийн дарангуйлагч ууртай хар тэнэг " гэж үглэсэн ч үүнийг нь Кай сонссонгүй.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now