10.

3.4K 222 0
                                    

Хөлөг онгоц зогсоолдоо ирэхэд тэд ч бууцгаалаа. Жунин Ханнатай хамт 2уулаа хооллож болзохыг хүссэн ч яагаад ч юм тэдэнтэй хооллох хүмүүс нэг нэгээрээ нэмэгдсээр 6уулаа хооллохоор болчхов.
Хоолны ширээний ард дээр хэн ч үг дуугарсангүй. Чив чимээгүй болж өнгөрлөө. Тэд ч салцгаан харьцгаав.
Ажлын өдөр эхлэн Ханна урьд урьдаасаа ч илүү эрч хүчтэй байлаа. Ажлын цаг нь ч дуусахад тэр машинаа унан хүнсээ цуглуулаад гэртээ орж ирэхэд хоолны үнэр хамар цоргиулан амттай үнэртэнэ.

Ханна гал тогооны өрөөндөө орон "Жунин чи хоол ......" гээд гацав.
Учир нь түүний төсөөлөөгүй хүн хоол хийн зогсож байлаа. Тэр хүн Жунины худалдаж авсан нөгөө эмэгтэй байсан юм.

Ханна түгдчин " Чи чи энд яагаад байж байгаа юм "

Ххх " Жунин намайг энд амьдарч болно гэсэн юм. Энд асуудал байна уу? "

Ханна " Үгүй дээ асуудалгүй " гээд хойш хэсэг ухраад үүд рүү гүйх нь холгүй очин гутлаа өмсөөд хаалгаар гарахдаа Жунинтай мөргөлдчихөв.

Жунин гайхан " Ханна, юу болоо вэ?"

Ханна шивнэх шахам " Чи ядаж хэлэх ёстой байсан юм"

Жунин түүний үгийг үл ялиг сонсон түүнийг зогсоох гэсэн ч тэр аль хэдийнээ гүйгээд явчихсан байлаа.
Жунин түүний хойноос харан хоцроход нөгөө эмэгтэй Жунины мөрөнд хүрэн анхаарлыг нь татав.

Жунин түүн рүү харан " Тэр зүгээр л цочирдсон байх. Түүнийг ойлгоорой Мисү "

Мисү инээн "Мэдээж би ч бас гайхах л байсан " гээд Жуниныг дагуулан гэр лүү нь буцан оров.
Харин Ханна ухаангүй мэт гүйсээр л...
Тэгснээ гэнэт л ухаан орсон мэт зогсон яагаад ингээд байгаагаа бодон гацаж орхив. Эцсийн эцэст Ханна өөрийгөө Жунинд татагдаж байгаагаа ухаарсан юм. Тэгээд тэр Сүёны гэрт ирсэн боловч эзгүй байсан болохоор гэр лүүгээ буцан ирж сэмээрхэн гэртээ ороод буйдан дээрээ тухлан унтлаа.
Ханна сэрэх цагаасаа цагийн өмнө сэрээд өөрийгөө бэлдчихээд эртхэн гэрээсээ гаран машинаа асаан хөдлөв. Ханна өөрийгөө яагаад гэм хийсэн хүн шиг мэдэрч байгаагаа гайхаад барахгүйгээс гадна Кайд гомдоод байгаагаа ч мэдэрч байлаа.
Ажилдаа ирэхэд бараг хүнгүй шахам ажлын байр угтан авав.
Аргагүй биз ажил эхлэхээс цагын өмнө тэр ирсэн шүү дээ. Ханна амралтын өрөөнд ирэн кофе уун өөрийгөө сэргээгээд зарим ажлаа амжуулахаар шийдэв. Тэр өөрийгөө аль болох ажлаар даран элдэв зүйл бодохооргүй байлгахыг хичээж аж.
Гэсэн ч хэлтсийн дарга нь шинэ ажилтан танилцуулсан нь түүний энэ зүтгэлийг талаар болгож орхив.

"Сайн байцгаана уу ? Намайг Сун Мисү гэдэг. Тусалж дэмжиж байгаарай. Лура эгчээ надад туслаарай. Мэдэхгүй зүйл их болохоор " гэхэд бүгд Лура руу харлаа. Лура түүнийг мэддэг гэж үү гэж Ханна бодно.

Лура хүйтнээр " Чиний мэдэх мэдэхгүй надад хамаагүй. Хэний арын хаалгаар орж ирсэн чинь ч мөн адил. Тэглээ ч битгий миний өмнө ингэж жүжиглээд бай " гээд ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэв.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now