14.

3.3K 208 1
                                    

  Би өөрөө ч яагаад тэр хүнд амархан гомдож,итгээд байгаагаа гайхах юм. Тэр хүнд зүгээр ч сайн биш бүр хайртай бололтой. Бодсон чинь бүр иччихлээ.
  Нүүрээ дарсаар доод давхар луугаа буугаад явж гэтэл хэн нэгний яриа сонсогдов. Ойртон сонсвол Мисү утсаар ярьж байлаа.

  Мисү эрхлэнгүй  "Би эндээс явмаар байна ш дээ убба. Энд хэдий болтол байх юм. Таны хэлснээр байж л байна. Гэхдээ таныг санаад байна аа"

Даанч цаад ярьж байгаа хүн нь юу гэж байгаа нь сонсогдохгүй байгаа нь харамсалтай юм.

   Мисү толгой дохин " За" гэснээ утсаа таслаад цаад талын тагт руу гарчхав.

  Мисү яах аргагүй хэн нэгний заавраар энд албаар байгаа юм байна. Би шууд л буцан Жунины өрөөнд орон түүнд хэлэх хэрэгтэй гэж бодсон ч Кай байсангүй. Тэгээд хүлээнгээ цонхоор гадаахыг ширтэв.

  Мэдээгүй юм шиг л байх хэрэгтэй. Гэхдээ би биеэ барьж чадах болов уу? Юм нууж хаахдаа муу болохоор сандраад байдаг муу зантай.
   Саяхныг хүртэл зангаа дарж, биеэ барихыг хичээсэн ч одоо өөрийн мэдэлгүй илүү дутуу юм яриад эхэлнэ дээ.
   Элдвийг бодож байтал хэн нэгэн чих рүү үлээх нь тэр. Хажуу тийш толгой эргүүлэн харвал Жунин надтай их ойрхон байна.
   Би Кайг зөөлөн түлхэх гэж байгаад тохойгоороо түүнийг цохичхов. Тэр ч хойш болон ёолоход миний бүр санаа зовчихлоо. Би ямар болхи юм бэ?!

  Би сандран " Уучил уучил Жунин аа. Санамсаргүй. Ёстой уучлаарай " гэлээ. Гэнэт тэр тас тас инээн хөхөрч элгээ тэврээд өнхрөөд унав. Тэр намайг шоолж байна. Яагаад ч юм уур хүрэн хажуудаа байх аягатай усаа түүн рүү цацчихав. Энэ аягатай ус одоо хэзээдээ ч энд байсан юм. Мэдэх юм алга. Тэр цочирдон над руу харлаа. Сая л би өөрийгөө хэтрүүлчихлээ гэдгийг мэдэн яахаа мэдэхээ болиход тэр намайг хананд шахаад зогсов.

  Тэгээд Жунин норсон үсээ хойшлуулан жуумалзаад "Чи намайг норгочихлоо. Хүсвэд бид арай өөрөөр норцгоож болох юм, хонгор минь" гээд над руу улам ойртлоо.

  Азаар доороос Мисү "хоолоо идэцгээгээрэй " гэх нь дуулдахад би ч шууд түүнийг түлхэн гүйхээрээ л өрөөнөөс гаран доош буув. Мисү надад ингэж тус болох гэж бодон хүчтэй цохилох зүрхээ даран очив.
   Өөдөөс худлаа инээх түүнийг харахаар үргэлж дотор муухайрах юм. Шууд л үснээс нь зулгаагаад үнэнээ хэл муу хүүхэн гуай гээд орилмоор байна. Гэвч төрөлх араншингаа дарах хэрэгтэй Ханна гэж өөртөө сануулсаар урдах хоолоо идэж эхлэв.

  Мисү Жунин руу ойртон " Жунин аа. Хоол ямар байна мм?"

  Би ярвайн " Ямар байна гэнэ шүү. Энэ арай биш ээ. " гэхэд тэр 2 над руу сүрхий харах нь тэр. Өө би бодож байснаа хэлчихлээ шдээ.

  Би хоолойгоо засаад " Аа нөгөө утсаар ярьсныг чинь би сонсоогүй ээ" гээд хэлчихлээ. Ёо ингэж хэлээд байхдаа яахав дээ. Энэ ам ерөөсөө надад захирагдахгүй юм аа.

  Мисү гайхсан байртай " Юун утсаар ярих сонссон гэж ?"

  Би " Аан нөгөө уббатайгаа ярьж байсанг чинь" гээд юу ч бодолгүй шууд хариулсандаа гайхаж харамсах зэрэгцэн " Юу биш ээ. Зүгээр хоолоо идэцгээе " гээд худлаа инээв.

  Гэтэл гэрээр дүүрэн " Хайраа ханиа хайртаа " гэж орилох хэн нэгэн орж ирэв.

  Би нүдээ эргэлдүүлэн " Энэ нэг гайтай амьтан бас яах гээ вэ?"

  Жунин хахаж цацан тэр хүнийг хараад байдгаараа инээх нь тэр.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now