11.

3.2K 227 0
                                    

  Ханна Лураг дотогшоо, шулуухан, хөндий хүйтэн зантайг нь хэн бүхэн мэдэх ч ингэж жигшиж зэвүүцсэн өнгө аяс тодруулж байсныг харж байсангүй.
   Уур амьсгал дотор арзаймаар байсан ч хүмүүс аль хэдийнээ дасчихсан нь илт. Хүн бүр Мисүг өрөвдсөн харц шидлэнэ. Учир нь Лура бол энэ компаний захирал шиг хүн бөгөөд мөсөн зүрхт хатан гэгддэг нөлөө бүхий хүн тул ажилчид түүнээс ихэд сүрддэгтэй холбоотой биз.
   Ажлын цаг дуусч Сүён, Ханна, Лура 3 B1 давхар дээр буун машины зогсоол руу явж байтал Мисү Лураг дуудсаар тэдэн дээр ирэх нь тэр.

  Лура нүдээ эргэлдүүлэн " Яах гээв?"

  Мисү " Намайг яагаад өрөвдөлтэй байдал оруулж байгаа юм. Би ямар гэм хийсэн гэж. Арай Жунины толгойг эргүүлж түүнээс /Ханна руу заах/ салгах вий гэхээс айгаа юу? Би яг голыг нь оноод хэлчхэв үү дээ!!" гээд хамраа сөхөхөд Сүёны гар хацарт нь хүчтэйхэн буух нь тэр.

  3н бүсгүй маань Мисүг орхин машинуудаа унан явцгаахад Мисү тэднийг амандаа хараан үлдэв.
  
   Ханна энэ удаад Сүёныд хонохоор болж нөгөө 2тоо өчигдөр юу болсныг хэлэхэд Сүён Ханнагийн сэтгэлийг сэргээх гэж хичээж байлаа.
   Ханна арай тайвшран унтахад Лура Сүён 2 түүнд санаа зовж байгаа нь илт байлаа.

Кайн гэрт:
 
  Жунин гэртээ ирэхэд Ханна байхгүй харин Мисү хацартаа мөс тавиад нулимстай нүдтэй түүнийг угтав.

  Кай " Мисү юу болоов?"

  Мисү үг дуугаралгүй доош харан сууна. Жунин дотроо Мисүг Ханна алгаджээ л гэж бодон Мисүг зүгээр эсэхийг асуун түүнд аль болох анхаарал тавихыг хичээнэ.
 
  Маргааш нь:
 
  Үдийн цайны цагаар Ханна нөгөө 2тойгоо хооллохоор явж байлаа.

  Жунин түүнийг зогсоон " Чи Мисүг алгадаа юу, Ханна? "

  Ханнаг үг хэлж амжаагүй байхад Сүён хөмсгөө зангидан " Ким Кай би Мисүг алгадсан юм. Яасан тэр муу хүүхэн чамд Ханна намайг алгадчихлаа Жунин аа гээд уйлан дуугараа юу? Яадгийн би түүнийг амныхаа зоргоор чалчаад байсан болохоор нь алгадсан юм. Асуудал байна уу?" гэхэд Жунин юу гэхээ мэдэхгүй байгаа нь илт харагдана.

  Лура хувиралгүйгээр " Чи Мисүд зүгээр л туслаж байгаа гэж бодож байгаа ч тэр тэгж бодохгүй. Чи Ханна эсвэл Мисү 2ын нэгийг нь л сонгох ёстой Ким Жунин" гээд явцгаав.
   Кай бодол болон тэндээ хэсэг зогсож байгаад Сухо дээр очихоор шийдлээ. 

  Жунин санаа алдан " Мисүг харж хандана гээд ахад амласан байдаг. Харин би хуурамч ч гэсэн Ханнагийн нөхөр ш дээ. Би яах ёстой юм бэ, хён"

  Сухо хөнгөн толгой сэгсрэг " Би яаж мэдэх вэ дээ. Гэхдээ би чамайг өөрийгөө хуурамч нөхөр байлгамааргүй байгааг анзаарч байна аа. Гэхдээ би өөрийн эрхэм хүндээ нөхцөл байдлаа хэлэх байсан. Хамтдаа зохицуулах нь илүү үр дүнтэй. Тийм ээ Лурагийн зөв. Чамд чухал биш нэгнийг чи өөрөөсөө холдуулах нь зөв "

  Кай ч толгой дохин гарч явав.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now