15.

3.1K 203 1
                                    

  Кай инээд алдан " Хэлээд ирэхгүй дээ Чанёол"

  Би ч нүдээ эргэлдүүлэн " Хайраа ханиа хонгороо ч гэж байх шиг. Хэнийгээ дуудаад байдаг юм. Юундаа худлаа орилдог байна аа дэлдээкээ"

  Чанёол ярвайн " Засс сүртэй гэдэг нь. Тэгж яривал чи надаас илүү дэлдэн байх шүү. Гэхдээ энэ хэн бэ?" (Мисү рүү заах)

Жунин Мисүгээс урьтан " Аан манай найз байгаа юм аа"

  Би ч дотроо найз ч гэж байж шиг бүтэхгүй ээ гэж бодлоо.

Чанёол ч толгой дохисноо "Хоолноосоо"

  Би түүнийг мангасдаад " Битгий давар. Гэртээ очоод эсвэл ресторанд очоод хоолоо идэхгүй юу. "

  Чанёол " Тэгээд хоолоо харамлаад эхэлдэг юм" гэснээ Жунин руу эгёо ч юм уу? Юу ч юм нэг сонин хөдөлгөөн хийгээд байлаа. Яагаад би ийм хамаатантай юм бэ?
   Жунин ч Чанёолд идэж байсан хоолноосоо өгөх гээд байхаар нь би болиулан хоол аягалж өглөө.
  Чанёол ч ам руугаа хоолоо чихэнгээ үргэлж ярьж байдаг хачин юмнуудаа ярьж эхлэв.

  Чанёол инээд алдан " Би нэг уулзалтан дээр Луратай таарсан. Тэр хэчнээн үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч "

  Би ярвайн " Эвий дээ, юу гэж чамайг манай хатан тоодог юм"

  Чанёол үсээ хойш гараараа самнан "Хөөе би яасан юм. Сайхан л залуу ш дээ. Тэглээ ч би одоо явлаа за юу, ааш муут аа! Жунинаа амьд байдаг юм шүү найз минь " гээд түүний мөрөн дээр гараа тавив.

  Жунин толгой гилжийлгэн "Юу гэсэн үг юм?"

  Чанёол худлаа уйлан "Хэзээ нэг өдөр энэ Ханна чамайг өөрийн гартаа оруулж базах байх гээд л. За баяртай "

  Би гүнзгий амьсгаа аваад түүнийг явсанд баярлах гэж.

  Жунин ёжлон " Чи намайг базах тэр өдөр хэзээ ирэх бол? "

  Би төв царайлан " Магадгүй хэзээ ч үгүй. "

  Жунин санаа алдан " Тийм дээ. Бид чинь хуурамч" гээд сулхан хэлээд ширээнээс босон явлаа.

  Яагаад ч юм хуурамч гэх энэ үг үнэхээр сэтгэл өвтгөж байна.
  ХУУРАМЧ зүйл жинхэнэ болж болох болов уу? Сэрж үз Ханна тэр өв хөрөнгөө л авахыг хүсэж байгаа.
Түүнийг саятнаас тэрбумтан болгохын тулд л би энэ гэрт байгаа хөзөр. Гэхдээ би Жунинтай хамт байгаад л баймаар санагдах болж.
   Би бүр өөрийгөө ойлгохоо болж ээ. Жунин надад ингэж нөлөөлөх гэж...

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now