9.

3.4K 230 0
                                    

Ханна өрөөндөө орж ирэн уурлах ч биш гомдох ч биш сонин мэдрэмжийг мэдэрч байв. Тэр яах гэж Ян Янд зөвшөөрөв дөө л гэж бодож байгаа боловч ядаж үүнийг өөрийнхөө нүдээр харсандаа багахан тайвширч байлаа. Учир нь өөр хэн нэгэн түүнд дуулгавал энэ нь итгэж боломгүй зүйл мэт санагдана шүү дээ. Хэн л хуурамч ч гэсэн нөхөр нь хүн худалдаж авсан гэдэгт итгэх билээ.
Ханна нэг л мэдэхэд туйлдаа хүрэн унтсан байв. Ханнаг өглөө сэрэхэд түүний харахыг хүсээгүй тэр хүн цонх руу ширтэн сууж байгаа нь баярламаар ч юм шиг түүнд санагдана.

Ханна өндийн суугаад хөмсгөө атируулаад " Энд юу хийж яваа юм? Аль эсвэл намайг дуудлага худалдаагаар зарах гэж ирээ юу?"

Жунин санаа алдан " Чи буруугаар ойлгоод байна аа. Энэ чиний бодсон зүйл биш"

Ханна үг хэлэлгүйгээр босон хаалга руу зүглэж эхлэв. Кайтүүний гарнаас татан хананд шахаад өөрөө түүнийг хашин зогсож Ханнаг явах боломжгүй болгож орхилоо.

Кай " Миний худалдаж авсан тэр эмэгтэй миний таньдаг ахын охин. Харин тэр ахын гэр лүү хүмүүс дайрсныг мэдээд очиход тэр охиноо авруулахыг хүсээд амьсгал хураасан юм. Энэ түүний сүүлийн хүсэл байсан. " гээд дуугаа хураагаад Ханнагаас холдов.

Ханна доош харан " Чиний чухал уулзалт чинь энэ байжээ. Яагаад ч юм чи үнэн хэлж байгаа юм шиг байна. Ингээд яв даа" гэж сулхан хэлэхэд Жунин түүний бэлхүүсээр тэврэн өөртөө татахад тэдний уруул хоорондоо нийлэх нь тэр. Тэр хоёрын хэн хэнийх нь зүрх хурдтай гэгч нь цохилно.

Кай Ханнагаас хөндийрөн "Хамтдаа оройн зоог барьцгаая "

Ханна толгой дохин " Тэгье" гэхэд хаалга татан Сүён орж ирэв. Жунин ч яаран түүнтэй зөрөн гарлаа. Сүён Ханна 2 бие биедээ болсон зүйлсийг ярьж байхад Лура орж ирэв.
Сая л Ханна Сүёны " Энд Лура байгаа " гэсэн үгэнд итгэлээ.

Лура хувиралгүйгээр "Та 2ыг энд байна гэж бодсонгүй"

Сүён Ханнад хандан " Би чамд хэлсэн. "

Ханна урвагнан " Лура гомдмоор юм аа. Хэлэхгүй дээ. " гэхэд гэнэт Лурагийн царай барайснаа буцан хувиралгүй төрхдөө шилжив. Ханна түүнээс элдэв юм асуух ч Лура товчхон л хариулах аж.

Сүён хөмсгөө өргөн " Сүйт залуутай гэдгээ. Бүр тэр нь Сухо гэдгийг яагаад хэлээгүй юм "

Лура төв царайгаа тодруулан " Учир нь би гэрлэхгүй бас сүйт залуутай гэдгээ 1 хоногийн өмнө мэдсэн юм " гэхэд түүнийг Сүён Ханна 2 үг хэлэлгүй шуудхан л түүнийг тэврэн авлаа.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now