19.

3.2K 196 2
                                    

Кайн талаас:

  Би "Ханна" гээд түүн рүү ойртон гарыг нь атгах гэтэл тэр минь ухраад сэтгэл сэртхийм үгс хэлээд гүйчхэв.    
  Би араас нь явах гэтэл Сүёон Лура 2 над руу тийм гэхийн аргагүй харцаар  ширтэнэ.

  Сүён хүйтнээр " Магадгүй дахиад түүнтэй уулзах хэрэггүй л байх " гэж хэлээд Ханнагийн минь араас явчхав.
  Намайг араас нь гарах гэтэл Мисү миний гараас зууран зогсоолоо.

  Мисү" Битгий яв. Эндээ үлд. Надтай бай "

  Түүний энэ үгс намайг галзууртал минь уурлуулж байна. Би түүнийг унатал нь хаалгаар түлхэн гаргаад хаалгаа тас хийтэл хаалаа.
  Тэгээд ажлын ширээнийхээ ард суун үсээ зулгаан өөрийгөө хараад барсангүй....
 
  Хагас хугас эрүүл ухаантай би нэг л мэдэхэд гэртээ ирсэн байлаа. Дэмий л тааз ширтэн буйдан дээр сууна.
   Хаалганы хонх дуугарахад л ухаан орон босч онгойлговол Лура хавтастай баримт барьсан чигтэй манайх руу ороод ирлээ. Бид буйдан дээр сууцгаахад тэр түрүүлэн ам нээв.

  Лура барьж байсан хавтастай зүйлээ надад өгөөд " Май. Энэ Сун Мисү бишээ Им Юрагийн тухай бичиг барим тэр чамайг хуурч байна" гэж хэлээд босч хаалга руу зүглэв.

  Би гайхан " Яагаад надад туслаж байгаа юм?"

  Лура " Тэр чамд хайртай. Чи ч түүнд хайртай байх гэж бодоод " гэснээ хаалга саван гараад явав.

  Хавтсыг нээн уншвал Сун Мисүг Им Юра гэсэн олон баталгаа байв. Хамгийн гайхмаар нь түүний ажил барны бүжигчин байх нь тэр.

  Би ч хаягаар нь очоод арын хаалгаар нь орвол олон хүүхнүүд нүцгэн шахам байх агаад ээлжээ хүлээж байгаа бололтой сууцгааж байв.
  Би ч нөгөө алдарт хууран мэхлэгчээ хайн арай гэж оллоо.

  Би түүнийг өөр лүүгээ харуулаад "Мисү аа үгүй юм байна. Юра чи намайг хуурч чадна гэж бодсон уу? Гэхдээ надад дэндүү олон туслах найз байх юм. Харамсалтай хэрэг боллоо шүү. " гээд түүний гараас чирэн гарах хаалга руу зүглэв.

Харин Юра амандаа " Аашш хараал идэг" гэснээ надаас мултрах гэж хичээх тусам нь би атгалтаа чангалж улам хурдан алхаж эхэллээ.
  Тэгээд машинд суулгахаасаа өмнө ухаан алдуулаад машиныхаа арын суудал руу шидээд тэндээс хөдлөв.
  Түүнийг би баран очоод байдаггүй нэг хаусдаа аваачаад Сухо хёныг дуудлаа.
Түүнийг чирсээр хаусандаа оруулаад том өрөөнд хүлээд тэр чигт нь шалан дээр үлдээгээд Лурагийн өгсөн баримтуудыг сайтар уншиж эхлэв. Тэр зуур Сухо хён ч ирж би түүнд зарим зүйлсийг тайлбарлах зуур нөгөө алдарт жүжигчин маань сэрэв.

  Би шүд зуун хүйтнээр " Яах гэж над руу ойртсон юм?"

  Юра харцаа ийш тийш гүйлгэн "Хайртай болохоор "

  Сухо " Худлаа" гэснээ эргэлзэлгүй түүний зүүн гар луу нь буудахад тэр өвдөлтдөө яргалан орилж уйлах нь байшинд цуурайтна.

  Хэдэн хормын дараа Юра орилохоо болин ёолон амандаа хараал урсгах нь дэндүү өрөвдөлтэй юм.

  Би " Яах гэж худлаа жүжиглэсэн юм?"

  Юра  "Чамд хэлэх шаардлагагүй"

  Сухо мөрөө хавчисхийн " Тун оновчгүй хариуллаа" гээд зүүн хөл рүү нь буудав.

  Юра өвдөлтөөсөө болж "ЗҮГЭЭР НАМАЙГ АЛЧИХ" гэж орилоод эхлэлээ.

  Би хөмсгөө өргөн " Тийм амархан биш. Яах гэж энэ бүхнийг хийснээ хэл "

  Юра шүдээ зуун " Хэлэхгүй "

  Сухо " Тэгвэл ингээд баяртай, Им Юра" гээд түүний толгой руу буугаа чиглүүлээд гохоо дарав.
 
  Шалаар нэг түүний цус цацрав. Түүн шиг сайн жүжигчид ажилдаа их мэргэжлийн байдаг болохоор амнаас нь үг унагаана гэдэг бараг бүтдэггүй тул өөр сонголт байсангүй дээ.
  Би санаа алдан Сухо руу харахад тэр утсаар ярин цогцсыг зохицуулахыг шаардав.

  Би дахин санаа алдан " Хён, уучлаарай. Таны хүсдэггүй зүйлийг хийлгүүлээд л гарыг тан бузарлачихлаа"

  Сухо толгойгоо сэгсрэн " Зүгээр дээ. Одоо хэдийнээ болоод өнгөрчихсөн шүү дээ "

  Би ч толгой дохин тэндээс гаран машинаа унан гэртээ очоод усанд орлоо. Одоо чамтайгаа л учраа олчихвол болох нь тэр дээ, Ханна.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now