4. Уулзалт

4.3K 273 0
                                    

   Ханна ч мөн адил Кайн аав ээжтэйгээ танилцсан. Харин одоо тэдний эцэг эхчүүд хоорондоо уулзах гэж байна. Тэр 2 аль хэдийнээ уулзах газраа ирчихсэн хүлээн суух аж.  
  Ханна мөстэй цай уун суун бол Кай зүгээр л утсаа оролдоно. Удалгүй ээж аав нар нь ч ирцгээн элдэв зүйлс ярилцсаны дараа гол асуудал болох хурим гэрлэлтийн талаар ярьж эхлэв.

  Ноён Ким "Дараа сарын эхээр хурим хийцгээх үү?"

   Кай " Аав одоо сарын эхэн шүү дээ. Арай эрт хийж болохгүй гэж үү?"

  Ноён Пак " Залуу хүсүүс ээ гэж яасан ч яаруу юм. Тэгвэл энэ сарын 16ны өдөр их л сайн өдөр бололтой. Ингэж тогтох уу даа" гэхэд бүгд л зөвшөөрөн гэр бүлийн уулзалт их л дажгүй болж өнгөрлөө.
  Хуримын бэлтгэлийг их шахуу хийх гэж байгаа тул Ханна Кай 2 их ядарч байв. Ийш тийш явж бэлдсээр л...
   Хамгийн гол нь эдгээр зүйлсийн хажуугаар Кай Ханна 2 олон уулзалт цэнгүүнд оролцож байлаа.

   Бас нэгэн уулзалт дээр

   Ханна Жуниныг сугадан улаан хивсэн дээр алхана. Тэр 2 бие биедээ тохирсон төгс хосууд шиг л харагдана. Аль аль нь л тансаг гэдэг үг ч багадмаар харагдахаас гадна жаргалтай нь аргагүй инээмсэглэл тодруулах аж. Гэвч яг үнэндээ энэ бүхэн тэдэнд үнэхээр эвгүй мэдрэмж төрүүлж байв.
   Тэр 2 элдэв хүмүүстэй мэнд мэдэлцсээр нэг ширээнд хөлөө амраан тухлан суулаа. Тэгээд Жунин Ханна нар маань хуримын зарим нэг зүйлсийг яахаа шийдэн ярилцаж байтал тэдэн дээр нэгэн зочин ирэв.

"Өршөөгөөрэй. Та 2 нөгөө аз жаргалтай алдарт хос мөн байх аа"

   Кай зочны зүг харцаа шилжүүлэн залхсан байртай " Чи тэгээд яг юу гэх гээв, Ян Ян"
  
   Ян Ян инээмсэглэн " Яах ч гээгүй юм сан. Зүгээр л чиний үзэсгэлэнтэй эхнэрийг харах гэсэн юм, Кай захирлаа"

   Ханна Ян Янг харан баярлаж "Яння ямар догь болоо вэ?" гэхэд 2 залуу 2уулаа гайхан Ханна руу харцаа шилжүүлэв.

   Ян Ян таньсан бололтой " Нана чи үнэхээр гайхалтай харагдаж байна" гээд Ханнатай их л баяртай инээлдэн ярилцаж эхлэв. Энэ эхэндээ Кайд хамаатай байгаагүй ч Ян захирал үе үе Ханнад хүрэн дотно аашлах нь яагаад ч юм Жунины уурыг барж байлаа.
  Жунин суудлаасаа босон Ханнагийн гарыг гэнэт шүүрэн авч дагуулан явах нь тэр. Энэ үйлдэл нь Ханнаг гайхаж балмагдахад хүргэхэд ухаан орон гараа татаж авав.

  Ханна аль болох ширүүнээр " Чи чинь яаж байна аа??"

  Кай гүнзгий амьсгаа аван " Тэр залууд би дургүй"

  Ханна " Тэр чинь надад хамаагүй "

  Кай " Битгий уур хүргэ. Зүгээр гэрт чинь хүргээд өгье "

   Ханна хөмсгөө зангидан " Чамаар хүргүүлэхгүй. Би өөрөө явж чадна" гээд Кайг орхин зам даган алхаж эхлэв.
  Ханна дотроо элдэв зүйлийг бодон алхана. Гэсэн ч эцэст нь түүний толгойд ЯАГААД?? гэдэг үг л эргэлдэх аж.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now