La.ep

4K 214 12
                                    

   Уул нь дахин тэр байшинд очиж хэн нэгний амийг үгүй хийхгүй гэж бодож байсан ч....
   Би өөрийн амьдралаа хэн нэгнээр сүйрүүлэхийг зөвшөөрөхгүй болохоор ингэхээс өөр арга байсангүй. Бүр Сухо хёнг хүртэл үүндээ хутгачихлаа.
  Гэнэт үүдний хаалга нээгдэн миний амьдралын утга учир ороод ирлээ. Энэ зүүд үү? Эсвэл би төсөөлөөд байна уу? Гэхдээ хамаагүй ээ.
   Түүнийгээ харалгүй их уджээ. Тэр минь яг өмнөх шигээ л гэрэлтэж байна. Гэхдээ жоохон ядрангуй байна уу даа.
  Би түүн рүүгээ инээгээд өөдөөс нь алхлаа. Ханна ч над руу алхаж эхлэхэд би түргэхэн шиг түүнийгээ тэврэв.
  Зүүд, төсөөлөл аль нь биш байна. Үнэхээр тэр минь над дээрээ ирчхэж.   
   Би Ханнаг тавихгүй гэсэн мэт өөртөө улам наан тэвэрлээ.
  Одоо л нэг юм бүтэн амьсгаа авч байгаа аятай түүний үнэрээр уушгиа дүүргээд чихэнд нь хайртай гэж шивнэхэд түүний минь нулимс мөрийг минь норгох нь мэдрэгдэнэ. Гэхдээ нулимсыг нь би зогсоохгүй ээ. Энэ нулимсыг баярын нулимс гэж итгэж байгаа болохоор.
   Би чамтай учирсандаа баярладаг. Над дээр эргээд хүрээд ирж байгаад чинь хэчнээн их баярлаж байна гээч.  
   Би хэзээд чамайгаа хайрласаар байна гэдгээ ухаарсан болохоор дахин чамайгаа гомдоохгүй ээ.

Ханнагийн талаас:

Сүёны ятгалгаар Жунинтай ярилцахаар гэртээ очлоо. Тэр байшинг гэрээ гэх зөв болов уу?
  Хаалгыг нээн орвол тэр хүний гуниг хурсан гүн нүдтэй харц тулгарлаа. Турж царай алдсан юм уу даа гэмээр харагдаж байна. Намайг харсан даруйдаа л тэр дулаахан инээмсэглэн нааш алхав.
  Би энэ хүнийг ямар их санаа вэ? Инээгээд над руу ирэх энэ хүний өөдөөс хөл минь өөрөө түүн рүү алхаж эхлэв.
   Тэр намайг хэзээ ч явуулахгүй гэсэн аятай тэврэх бөгөөд би ч мөн адил түүнийг чанга тэвэрлээ.  
  Өөрийн мэдэлгүй нулимс урсаж эхлэхэд түүний минь намуухан хоолой чихэнд минь хайртай гэж шивнэх нь дуулдана. Энэ Ким Жунин гэгчид би дэндүү их хайртай болжээ.
   Хайртай. Хайрласаар ч байх болно. Магадгүй Жунин ч бас адилхан байх.
Одоо л би жаргалтай байна. Ямар ч эргэлзээ байхгүй байгаа болохоор сэтгэл тайвшраад сайхан байна.
  Надгүйгээр энэ хүн яг ямар байсанг би мэдэхгүй ч түүний минь харц нэг л гуниг цөхөрсөн харагдсан боловч би асуухгүй ээ. Одоо байгаа маань чухал гэдгийг би ойлгож байна.
Хайрыг надад мэдрүүлсэнд баярлалаа Ким Жунин.

Зохиогчийн талаас:

  Жунин Ханна 2 маань сайхан амьдарч байгаа. Үе үе ам мурийдаг ч тэд амархан эвлэрдэг хосууд.

   Лура ажлаасаа гарч аавынхаа компанийг өвлөн өргөжүүлж байгаа бөгөөд Чанёол түүнд тусалж байгаа. Тэд бас л өөрсдийн хайрын түүхээ үргэлжлүүлсээр.....

  Харин Сүёон Сухо 2 Япон руу явсан.
Учир нь Сухо гэр бүлээсэээ татгалзан зугтсантай холбоотой. Гэхдээ л тэд жаргалтай байгааг хэлэх нь зөв байх.

  Харин Сөүлийн хаа нэгтээ бүтэн ханаар дүүрэн тэдний зургийн наан ямар нэг зүйлийг тэмдэглэсэн байх аж.

" Одоохондоо жаргалтай л байцгаа. Удахгүй инээх гэдэг үгийг ч мартаж магадгүй шүү" гээд хэн нэгэн бахиран инээх аж.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now