🎁Special part🎁

3.2K 181 10
                                    

Жунин Ханна 2 эргээд нийлснээс хойш 2, 3 сар өнгөрчээ. Харин өнөөдөр тэдний хамтдаа тэмдэглэх анхны шинэ жил юм. Уул нь 2уулхнаа тэмдэглэх гэж байсан ч Сүёоны хүсэлтээс болоод 6гуулаа нэгэн амралтын газар тэмдэглэхээр болжээ. Одоо тэд 3н машинд хуваагдан хотоос зайдуу амралтын бааз руугаа явцгааж байх аж.

  Машин машинаа барих Жунин Сухо 2 маань хайртай бүсгүйнхээ гараас атгасан байх агаад Ханна Сүёон 2 тэдгээр залуусаа хайрын харцаар ширтэн тус тусынхаа машинд явна.
Харин манай Чанёол хошуугаа угжуулан санаа алдаж үе үе гомдолтой нь аргагүй Лура руу харна.

   Лура нүдээ эргэлдүүлэн " Чи цаг барьдаггүй зангаасаа болоод л дургүй хүргэсэн учраас надад хүрнэ гэж бодоод ч хэрэггүй. Бас битгий сонин сонин үйлдэл хийгээд бай! Би осолд ормооргүй л байна шүү, Чанние" гээд утсаа оролдлоо.

   Удалгүй тэд очих газартаа ирлээ. Машинаасаа бууцгаагаад Сүёон Ханна 2 маань Лураг татаж чангаасаар бааз орчмыг сонирхон энэ тэрүүгээр явна. Харин 3н залуу маань байрлах байшиндаа зарим нэг ачаагаа оруулаад хайртай бүсгүйчүүдээ хайхаар гарав.

  Жунин ярвайн " Хааччихдаг байна аа?"

  Сухо мөрөө хавчин " Энэ тэрүүгээр явахаасаа ядардаггүй юм байх даа. Хэрвээ эндэх их дэлгүүр байсан бол ч..." гээд толгой сэгсрэв.

  Чанёолын нүд томрон " Та нар хамтдаа их дэлгүүр явдаг юм уу? "

  Жунин чи ямар нов*оо асуугаад байгаа юм бэ? гэсэн харцаар Чанёол руу харлаа.

  Харин Сухо " Лура та 2 хамтдаа их дэлгүүр лүү явж байгаагүй юм уу? "

  Чанёол толгой дохин " Тэр маш олон хувцастай л даа. Гэхдээ ерөөсөө дэлгүүр явдаггүй. Нэг л мэдэхэд бөөн хувцас гараад л ирдэг" гэхэд нөгөө 2 нь толгой сэгсрэв.

"Интернетээр л захиалчихдаг юм байна л даа. Тэгээд гадуур гарахдаа юу хийдэг юм? Болздог биз дээ "

  Чанёол инээгээд " Бид машинаараа уралдаж, нисдэг тэрэгнээс шүхрээр бууж бас холбогдож тоглодог юм байна " гэснээ гэнэт хөмсөг нь зангиран " Тийшээ хар даа" гээд хоолой нь шал өөр болов.

  Нөгөө 2 нь ч гайхан заасан зүг рүү нь харвал тэдний ч мөн адил хөмсөг зангирах нь тэр.
  Сухо Жунин Чанёол 3 шүдээ зуун алхсаар аяны сандал дээр халуун уух юм барьчихсан тухтай нь аргагүй суугаад 3н залуутай буу халан инээж ханиах хайртуудынхаа дэргэд ирэв.

  Кай хүчээр инээгээд "Ким хадагтай, та энд байсан байжээ. Би таныг их хайлаа "

  Ханна Кай руу том харснаа инээгээд " Өө хайр аа, би нээрээ их сургуулийнхаа найзтай таараад тэгсэн чинь тэр найзуудтайгаа энд амарч байгаа гэнэ ээ. Удахгүй нэмээд бас хэдэн найзууд нь ирэх сурагтай. Нээрээ танилцацгаа" гэхэд Ханна өөдөөс хараад суух царайлаг залуу инээмсэглэн гараа сунгав.

"Ким Тэхён. Танилцахад таатай байна"

  Кай гараас нь атган " Ким Жунин. Надад ч бас " гээд заналтай нь аргагүй мушилзан инээлээ.

  Харин Сухо Сүёоны урд суух залуу руу муухай харан " Чамтай дахиж таарахыг хүсээгүй юм сан, Ким Сокжин " гээд шүдээ сийгүүлэн хэлэв.

  Харин нөгөөх нь тоосон шинжгүй "Сухо чи ч азтай залуу шүү. Сүёон шиг сайхан бүсгүйтэй нийлээд л. Чамд бүр атаархчихлаа. ХАХААХА" гээд учир зүггүй инээнэ.

  Чанёол хөмсгөө зангидан " Чи намайг түүнтэй танилцуулахгүй юм уу? "

  Лура жуумалзан " Би танилцуулах шаардлага байна уу? Хэлтэй устай юм бол өөрөө танилцчих "

  Лурагийн өдөөс харан суух залуу хувиралгүйгээр "Мин Юнги. Дүү нь" гээд өөр юм хэлсэнгүй.

Чанёол чихээ нэг ухаснаа " Лура чи айлын ганц биз дээ. Чи дүүтэй байсан юм уу? " гэж том нүдлэн асуухад бүгд л гайхсан нь тодорхой байлаа.

  Лура мөрөө хавчин " Тэр миний дүү гэдэг нь үнэн. Гэхдээ төрсөн биш ч энэ тийм ч хамаатай гэж бодохгүй байна. Гадаадад амьдардаг байж байгаад саяхан ирсэн бололтой. "

  Чанёол инээмсэглэн Юнгиг тэврээд " ХАДАМ ДҮҮ МИНЬ" гэж бархирахад Юнги ярвайн Чанёолыг түлхэх ч амжилт эс олно.

  Тэдний хачин ч гэх үү тохиолдлын учралын уулзалт дуусахад хэдийнээ нар жаргаж шөнө орой болсон байв.

  Байрлах байр луугаа очих замд Кай "Чи тэр үгийг нь сонссон уу? Ким хадагтай гэж дуудахаар сайхан сонсогдож байна гэсэн. Тэр яаж тэгж хэлж чадаж байна аа. Муу Ким овогтой балай залуу чинь!" гэсээр гомдол мэдүүлэн урвагнана.

  Ханна инээд алдан Кайг өөр лүүгээ харуулан зогсоогоод " Чи л тэр Ким овогтой балай залуу нь байж " гээд Кайн уруул дээр үнэсээд " Хартай залуу минь тайвшир. Шинэ он гарлаа. Тэглээ ч чи миний ..." гээд үгээ үлдээлээ.

  Харин Жунин ичингүйрэн инээгээд "Хамаг бүхэн " гэж гүйцээв.

  Ханна инээмсэглэн "Тийм ээ. Чи минь миний хамаг бүхэн юм чинь би зөвхөн чамдаа л хайртай " гээд
дахин тэдний уруул нийлэхэд салют буудан тэнгэрт гэрэл нэмнэ.

A/N: Johnny-shi нь хөөрхөн уншигчдадаа зориулан "I married millionaire" өгүүлэлдээ шинэ жилийн special part бичлээ. Намайг дагаж, өгүүллүүдэд минь vote дарж сэтгэгдэл бичсэн бүхий л уншигчдадаа талархаж байна. 2020 онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе🎊💕💕💕😘😘
🎉HAPPY NEW YEAR🎉

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now