13.

3.3K 226 3
                                    

   Намайг өрөөнд ороход ирэхэд Жунин тагтан дээр гарчихсан гадаахыг ажиглаж байв. Би зориглон араас нь тэвэрлээ.

Кай " Мисү удахгүй тэр явна аа. Энэ хурим угаасаа хуурамч" гэж хэлэв.

  Миний гар чичрэн түүнээс холдоход тэр эргэн харахад бид хоёр харц тулгарлаа. Кай багагүй цочирдсон харагдав.

   Би аль болох тайвнаар хэлэх гэсэн ч хоолой зангиран " Би уул нь салъя гэж бодсон ч чамайг түрүүлээд ийм хурдан хэлнэ гэж бодсонгүй. Ядаж ядаж сүүлийн хэдэн хоног чиний эхнэр байхыг зөвшөөрөөрэй" гээд үгээ дуусгахад нулимс нүдэнд цийлгэнээд ирэв. Гэхдээ яагаад ч юм би түүн рүү харцаа үл салган ширтэхэд нулимс саад болох ч түүний над руу дөхөж байгааг хангалттай харж байгаа болохоор би шууд л ухрав.

  Жунин " Намайг ойртох бүрд чи ухардаг болохоор чамайг ангал руу унах вий гэж айх юм "

  Энэ хүн дэндүү ойлгомжгүй байх юм.

  Би уруулаа хазлан " Жунин би хэзээ ч чамаас холдож ухраагүй. Харин чи хэзээ ч над руу ойртож байгаагүй болохоор л тэгж санагдсан байх" гэж үгээ дуусгахад урсах гээд байсан нулимсаа зөнд нь орхив.

  Би үргэлжлүүлэн " Чи бид хоёрт ямар ч дурсамж, хайр сэтгэл гэх юу ч байхгүй. Би аль болох бүтээх гэж хичээх тусам чи үргэлж ямар нэгэн саад урд минь авчирдаг. Магадгүй бид энэ бүхнийг эхлүүлэх хэрэггүй байсан бололтой "

  Жунин дээш харан " Чи намайг санахгүй байгаа юм уу, Ханма"
Ханма Ханма Ханма гэж дуудах хоолой л миний чихэнд сонсогдож харин Жунины амаа хөдөлгөх надад харагдаж байв. Удаачгүй энэ зураглал ч харлан юу ч харагдахаа болив.
 
Зохиолчийн талаас:

  Уул нь Жунины сэтгэлийг Мисү тийм ч их татаагүй бөгөөд зүгээр л түүний сэжигтэй үйлдлүүдээс үүдсэн таамаглал нь зөв эсэхийг шалгахын тулд Ханнагаас сална гэвэл ямар хандлага үзүүлэхийг нь харахыг хүссэн юм.
  Жунин Ханнаг орон дээр хэвтүүлэн яаралтай эмч дуудаад яахаа үл мэдэн санаа зовон Ханнагийн гарыг зөөлөн атгаж үнсээд бодол болон суух аж. 

  Нэг жоохон хүү Ханнагийн гарыг атган өөдөөс нь харан зогсоно. Ханнад ихээхэн танил харагдах энэ хүү их эгдүүтэй юм. 

  Бяцхан хүү " Ханма хоёулаа заавал эргэж уулзана за юу. Тийм болохоор намайг битгий мартаарай " гэхэд түүний атгалт сулран тэр машинд суухад машин хөдлөөд явчхав. 

   Түүний хойноос Ханна явах гэсэн ч хэн нэгэн түүнийг явуулахгүй чангахан барьж байлаа.

   Ханна өөрийн эрхгүй нулимс дуслуулан хойноос нь. "Хунин Хунин ХУНИН " гэж дуудан хоцрох нь өрөвдөлтэй.

*******
Ханнагийн талаас:
 
  Би өндийн " ХУНИН " гээд өөрийн мэдэлгүй дуудан сэрлээ.

  Жунин " Ханна зүгээр үү? " гээд бараг л нүүрэнд минь нүүрээ наахад би түүнийг гараараа өөрийн эрхгүй мангасдан холдуулав.

  Би "Засс чи зүгээр Мисү рүүгээ явж үз. Нэхх сүртэй санаа тавиад л. Гэхдээ уучлаарай энэ санаа тавилт чинь бүтэхгүй ээ анд аа"

  Жунин намайг ингэнэ гэж бодоогүй бололтой гайхсан төрх тодруулснаа буцан дулаахнаар инээмсэглээд "Би чамд сайн байсан үгүй ээ....нөгөө" гээд түгдчээд эхлэв.

  Би ярвайн " Битгий худал хэл Жунин. Зүгээр л намайг орхиод яв. Тэглээ ч чи муу намайг Ханма гэж дуудсанаас чинь болоод би ухаан алдсан. Тийм болохоор одоо бүхнийг больцгооё Жунин "

  Жунин толгой сэгсрэн" Би зүгээр Мисү яах бол гэж бодсон юм аа. Надад итгэл дээ. Тэгсэн ч ганц Ханма гэж дуудахад чи ухаан алдсан биш. Чи өөрөө л хэт ядарч, сэтгэлийн хямралтай байгаа болохоор ухаан алдсан гэж эмч хэлсэн байтал би яах билээ. Гэхдээ чи Хуниныг саначхав уу? "

  Би бодол болсноо " Хунин гэж чи юм уу?"

  Жунин малийн инээгээд " Чи багадаа хэл муутай сонин яриатай охин байсан шүү "

Би хамраа үрчийлгэн " Тэгээд яадаг юм. Одоо зүгээр л байгаа биз дээ. Тэглээ ч чамд итгэх арга алга" гэтэл тэр гэнэт намайг өөртөө татан над руу ойртоход нь би нүдээ анив.
   Тэгсэн тэр нүүр лүү үлээснээ инээд алдсаар өрөөнөөс гараад явлаа.
   Сонин хүн шүү. Гэхдээ юу ч болсон түүнд итгэхийг хүсч байна. Магадгүй би аль хэдийнээ хэлсэн үг бүрт нь итгэчихсэн байх. Хэдий ойлгомжтойгоор тайлбар өгөөгүй ч түүний харцыг хараад л ховстуулах шиг санагдана. Түүний энэ харцанд би уусчхаж.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now