18.

3.1K 208 0
                                    

    Хэд ноногийн дараа би ажилдаа явахаар шийдлээ. Гэртээ Мисүтэй байхыг хүсээгүйн дээр Жунинтай хамт байхын тулд ажилдаа оров оо.
    Бүх зүйл их аятайхан байна.
Хэд хоногийн дараагаас Мисү ч ажилдаа эргээд орсон.

  Мина бүх хүмүүст сонсогдохоор "Мисү чи яг үнэнээ хэл л дээ. Ханна чамайг түлхсэн биз дээ. Би харсан ш дээ"

  Үүнийг сонссон ажилчид ам амандаа намайг түүнийг түлхсэн юм байна гээд л шивнэлдээд эхлэлээ.

  Мисү худал инээн " Юу гэж таньдаг мэддэг хүнээ буруутгах билээ дээ"

  Энэ үг нь миний уурыг дээд цэгт нь хүргэж биеэ барьж чадалгүй " Чи намайг мэддэгээс илүү би чамайг мэдэх байх. Чам шиг эхнэртэй хүний араас үхэн хатан гүйдэг ичдэггүй хүүхэн яаж ингэж намайг түлхсэн аятай ярьж чадаж байна аа!!" гэхэд тэр гэнэт худал нулимсаа урсган жүжиглэж эхлэв.
  Өрөвдөлтэй юм. Тэр болон түүнд итгэж буй бүгд.

  Гэнэт Жунин " Энд юу болоод ажлаа хийцгээхгүй байгаа юм. "

  Мина " Ханна Мисү рүү дайраад. Өвчтэй бие нь муу байхад нь арай ч дээ"

Жунин над руу тийм гэхгүй харцаар хараад " Ханна түүний бие муу байгаа. Чи түүнтэй бүдүүлэг харьцах эрхгүй л байх шүү"

Түүний зүрх зүсэм үгс намайг дэндүү өвтгөж байна. Бас тэр эрх гэж юу яриад байгаа юм. Би зүгээр л зүгээр л.....
  Үүний дараа ахиад л өвдөлт мэдрэгдэх нь тэр.

  Жунин " Мисү намайг дагаад миний өрөө явцгаая . Ханнаг түр орхиё. " гээд уриалагхан хэлээд Мисүг дагуулан явлаа.

  Би Жунинд гомдож байна. Уйлах гээд ч байх шиг. Ингээд хачин царайлаад байж байтал Сүёон Лура 2 намайг дагуулан гарч дээвэр дээрх сааданд авчрав. 
  Сүёон нурууг минь зөөлөн нэг хэмнэлээр цохиж эхлэхэд нулимс урсан уйлж эхлэв. Нулимс минь дуусахад дотор бөөгнөрсөн зүйл алга болчих шиг сэтгэл илүү тайван болж байна.

  Лура " Магадгүй чи арай хатуурхсан байх. Тэр ямар ч байсан машин дайруулсан"

  Сүён аргадангуй " Чи ойрд их ядарсан. Тэгээд л их хүндээр туссан байх "

  Би ч толгой дохин тэр 2той хамт Жунины өрөө рүү явж Мисүтэй ярилцахаар шийдсэн юм.
  Хаалгыг нээн ороход миний тэр итгэл найдвар замхран алга болж нүдэнд нулимс хуралдаад эхлэлээ.       
  Хаалгыг онгойлгоход Жунин Мисү их ойрхон бараг л үнсэлцэх гэж байгаа аятай байдал намайг угтан авсан юм.

  Жунин нааш харцаа чиглүүлснээ Мисүг түлхэн над руу ойртон ирж "Ханна " гээд гарыг минь атгахыг завдлаа.

  Би нэг алхам ухраад " Ким Жунин. Би тэсэхгүй юм шиг байна. Би ер нь та 2т садаа болохоо больсон нь дээр бололтой"

   Одоо би өөрийгөө зүгээр нэг гуравдагч этгээд гэж мэдэрч байна.   
   Саяхны хүртэл би Кайг надад хайртай гэж бодоод Мисүг илүүц нэгэн нь гэж бодсон. Тэгтэл би өөрөө тэр илүүц нэгэн нь байж.
  Сүён Лура 2 араас минь ирж бид Сүёны гэр лүү явцгаав.
  Бид ч тэднийд ирэхэд би хачин царайлсаар буйдан дээр нь суулаа.   
  Сүён намайг тэврэхэд ахиад л нулимс асгараад унав. Нэг л мэдэхэд хэт уйлснаасаа болж ядран зовхи хүндрэн унтаад өглөө.

Кайн талаас:

  Мисүг дагуулан өрөөндөө ортол тэр учир бүтээлэг инээн " Ханнаг зовоомооргүй байвал миний үгэнд ороод л байх болж дээ Ким Кай"

Би хөмсөг зангидан " Би чамд тэгээд итгэх ёстой юу? Яагаад ийм өчүүхэн зүйлд би сөхөрнө гэж?"

  Мисү над руу ойртон мөрөн дээр минь гараа тавиад над руу ойртонгоо " Учир нь би Ханнаг чамтай байх тусам шаналгаж чадах болохоор түүнээс сал"

  Би түүнийг бассан байртай мушилзан инээгээд "Бидний хайр тийм хэврэг гэж чи бодоо юу? " гээд яг түлхэхийн даваан дээр хаалга нээгдчихэв.
   Би тэр зүг рүү харцаа шилжүүлэхэд Ханнагийн нулимс дүүрэн гунигтай харцтай тулгарлаа. 
  Тэр надаас болоод шаналж байгаа хэрэг үү?

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now