8.

3.8K 234 2
                                    

Ян Ян бол энэ сайхан залуу шүү ⤴️

Ханна ч Сүёныг ядарсан байх гэж бодоод өрөөнд нь үлдээн ойр хавийг сонирхон явж байлаа. Гэнэт араас нь хэн нэгэн түүнийг дуудахыг сонсон Ханна эргэн харвал Ян Ян байв.

Ханна инээмсэглэн"Ян. Тэр өдрөөс хойш уулзаагүй юм байна "

Ян Ян " тэр ч тийм шүү. Чамтай энд ингээд уулзах ерөөлтэй гэж бодсонгүй. Чи завтай бол надтай хамт түр нэг үйл ажиллагаанд оролцооч. "

Ханна мөрөө хавчин "Зөвшөөрмөөр л байна. Гэхдээ надад тохирсон хувцас байгаа гэж бодохгүй байна. Уучлаарай. Чи өөр хүнээс асуу даа. "

Ян Ян " Зүгээр ээ. Надад чамд гайхалтай зохих хувцас байгаа. Санаа зоволтгүй. Бас би чамайг тэр хувцастай ямар үзэсгэлэнтэй  харагдахыг хармаар байна. "

Ханна толгой сэгсрэн " Хэрэггүй дээ...."

Ян түүний яриаг таслан " Гуйж байна Нана. "

Ханна санаа алдаад "За яахав " гэж зөвшөөрөхөд Ян Ян түүнийг дагуулан нэг өрөөнд орж ирлээ. Өрөөний орон дээр гоёмсог даашинз бэлдэн тавьсан байх нь тэр.

Ян Ян даашинз руу заан " Үүнийг өмсөөд гараад ирээрэй. Би ч бас хувцсаа сольчхоод ирье. Ханна " гээд гаран явлаа.
Ханна харин санаа алдсаар гоёмсог даашинзыг нь өмсөөд хажууд нь байх багийг хараад зүүх эсэхдээ эргэлзэж орхив.

Хаалга тогшиход л Ханна ухаан орон " Ор оо " гэхэд Ян Ян баг зүүчихсэн орж ирлээ.

Ханна гайхан " Багт наадам юм уу?"

Ян Ян инээмсэглэн " Чи очоод мэдэх болно оо " гэхэд Ханна юм бодолгүй багийг нь зүүгээд Ян Яныг даган нэгэн танхимын хаалгаар орлоо.
Ханна танхим орж ирээд л энэ юун үйл ажиллагаа гэдгийг ойлгов.
ДУУДЛАГА ХУДАЛДАА
Ханна хөмсгөө зангидах нь энэ газар таалагдахгүй байгааг шууд илтгэнэ. Учир нь энэ жирийн ч нэг дуудлага худалдаа биш хүн хүнээ наймаалж байсан юм. Ханна Ян Яныг дагаж энд ирсэндээ харамсан гарах гэхэд танил хоолой түүний чихэнд сонсогдов. Ханна дуу гарсан зүг харвал хоолойн эзэн яах аргагүй Ким Жунин дүрээрээ мөн байлаа. Хэдийгээр баг зүүсэн ч түүнийг Ханна ядах юмгүй таньж байв.

Жунин "10сая " гэж үнэ хэлэв.

Ханнагийн урам хугарах, уурлах зэрэгцэн "20 сая " гээд орилчхов.

Жунин итгэлтэйгээр  " 40 сая"

Ханна гараа тас атган " 50 сая "

Жунины уур хүрсэн бололтой "Хадагтай та яагаад түүнийг авахыг ингэж их хүсээд байгаа юм бэ? Би авах гээд байгааг харж байна уу? "

Ханна багаа аван " Арай ч дээ" гэж амандаа бувтнаад, нулимс нь цийлгэнэсэн нүдээрээ Жунин руу цоо ширтэв.
  Кай балмагдан " Ханна " гэж дуудсан ч Ханна түүнийг тоолгүй Ян Янтай танхимаас гаран явлаа.
Хаалгаар гарахдаа Ян Ян нууцхан мушилзах аж.

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now